Haker7 : УБУНТУ сонин тохиолдол

УБУНТУ сонин тохиолдол

өчигдөр орой найзындаа компьютерийг нь янзалж өгөх гэж очоод нойргүй хонох ажил гарав. хамгийн гол асуудал үүсгэсэн зүйл нь манай хүний өөрийнх хэрэглэдэг 2 хатуу диск. нэг нь САТА хард бөгөөд 80ГБ багтаамжтай, нөгөө нь АТА хард ба 200ГБ багтаамжтай. тэгээд миний гаргасан шийдэл нь 80-ийн хардыг нь 2 хувааж ВИНДОВС, УБУНТУ 2 суулгаад АТА хардаа тэр чигт нь өгөгдөл хадгах зориулттай болгохоор шийдэв.ВИНДОВС ч яахад асуудалгүй суулаа. харин дараа нь убунту суулгах гэсэн чинь хэрэг манддаг байгаа. учир нь манай хүний боард нь САТА хардаа SECONDARY MASTER, АТА хардаа PRIMARY MASTER гэж таниад байдаг. гэтэл ГРУБ маань hd0-ийн мастер бүүт секторт сууна гэж дайраад тэгээд сууж чадахгүй болхоороо шууд алдаа зааж гараад байв... би өөрөө өмнө нь АТА САТА-г хамт хэрэглэдэг байсан болхоор яаж шийдэх аргаа төд удалгүй олов. тэгээд БИОС-руугаа ороод САТА хардаа PRIMARY болгоё гэсэн чинь хэхэ IDE CONFIG нь дараах 3хан сонголтой гэнэ...
ONLY S-ATA
ONLY P-ATA
P-ATA + S-ATA
за ингээд толгой өвтгөж эхлэв. БИОС-ийг нь АПДАЙТ хийх гэж үзсэн боловч заавгл уяан диск хэрэгтэй гэнэ.ONLY S-ATA дээр тавьчихаар СД-РОМ нь ажиллахгүй юм. сүүлдээ манай найз залхуу нь хүрсэн бололтой болохгүй бол АТА дээрээ 2 үйлдлийн системээ суулгая гэж гуйлаа... харин миний зэвүү дургүй 2 зэрэг хөдлөөд бүр найздаа "ийм тэнэг боард аваад байхдаа яадаг юм" гэж уурлаад авав. тэгээд интернэтээр баахан хэсэв. тэгж тэгж энэ тэндээс элдэв бусын юм уншиж явсаар гэнэт нэг санаа төрөв. ер нь ГРУБ нь АТА-ийн мастер бүүт дээр байгаад 2 ҮС нь САТА дээрээ байж болохгүй юм байхдаа гэж бодов. аз болж миний бодсоноор болох боломж байдаг юм байна. харин энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. үйлдлийн системүүд нь бүгд хард дискэн дээрээ PRIMARY partition дээрээ байх ёстой юм. энд л миний алдаа байж. хэрвээ би хамгийн анх убунту суулгахдаа LOGIC биш PRIMARY гэж сонгосон бол зүгээр суух байсан байж. гэхдээ цаана нь юу болоод байгааг ойлгохгүй үлдэх байжээ. харин бурхан намайг жоохон юм мэдэж аваг гэж хэргээр тэгсэн бололтой. бүх зүйл сайхан болсоны дараа сэтгэл санаа тайвшираад нойр хүрч байгааг мэдэв. за унтая гэж бодтол гадаа аль хэдийнэ нар мадсан байна. гайхаад цаг харвал 6.30 болж байв. гэсэн ч нойрондоо дийлдээд унтаад өгсөндөө гэж... ер нь та бүгдэд гэж хэлхэд ямар нэг компьютер авах гэж байгаа бол заавал БИОС-ийг нь апдайт хийлгэж авч байгаарай. хэхэ...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
gaaya (зочин)

yaj bios-g ni update hiideg yum be? Haker7 ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)