Haker7 : Aj@xm@@-ийн тухай...

Aj@xm@@-ийн тухай...

саяханыг болтол aj@xm@@.blogspot.com дээр aj@xm@@ нэрээр мобиком,ШУТИС, сонгуулийн ерөнхий хороо, оллоо гэх мэт сайтуудын алдааны тухай нийтлэл бичиж байсан нэг залуу бичлэг бичхээ болилоо гэнэ. учир нь алдааг нь хэлж өгсөний төлөө тэдгээр нөхдүүд Railway дээр blogspot.com-ийг блоклосон байхын... талархаад алдаагаа засахын оронд шууд л хорьж хашдаг, уурлаж үзэн яддаг ийм зүйл 90 оноор дуусгавар болсон гэж би итгэдэг байсан. өнгөрсөн жилийн 7 сарын 1 өдөр бас бус интернэтээр блоклогдсон сайтууд... энэ бүхэн одоо ч амьд байгааг харуулж байна. эрх чөлөө чи хаана байна? би өөрөөсөө хэдэн удаа асуугаад хариуг нь олсонгүй. интернэтийн нэг л гарцтай, үндэсний домайн нэрийг зөвхөн нэг л газар өгдөг, хэн нэгэн эрх мэдэлтний дургуйг хүргэвэл гишгэх газаргүй болдог энэ эх орон маань эрх чөлөөт орон мөн үү? хамгийн анх 1-р курс орохдоо юу ч мэдэхгүй 00-ээс нь эхэлж байхдаа өөртөө HAKER7 гэдэг никийг бодож олохдоо зүгээр нэг сонгоогүй. хожим нэг л өдөр сайн хакер болно гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэ никийг хэрэглэж ирсэн. магадгүй ажаксмаа миний хүсэж байсан зүйлсийг хийж байсан болхоор надад таалагдаг байсан байх. харин одоо дахиж бичлэг бичихгүй болсонд би харамсаж байна.

эцэст нь хэлхэд зөвхөн нэг блогоос болж бүхэл бүтэн блогын системийг блоклож байгаа нь нэг л онцгүй байна шүү. хэрвээ та блогспот дээр байгаа ямар нэг блогийг үзхийг хүсвэл дурийн нээлттэй проксигоор дамжиж үзэж болно. доор нэг жишээ нээлттэй проксиг тавлаа. текст талбар дээр нь "blogname.blogspot.com" гэх мэтчилэнгээр бичээд дурийн блогоо тавтай үзээрэй.
http://ftunnel.com/
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
xvv (зочин)

Тэрнээс болоод хаачихсан юм уу ёстой усан тэнэгүүд байна даа :( Бүгдээрээ блог дээрээ биччихье л дээ. Бүх саитыг тэгээд хаана биз. :(( Хятадад эсвэл Төвдөд байна уу би ингэхэд хаана амьдраад байнаааа?

192 (зочин)

Тэр ajaxmaa чинь эмэгтэй юм биш үү? Танилцуулган дээрээ эмэгтэй гэж байсан. Нэг тийм хүүхэнтэй тааралдвал эхнэрээ болгохоос буцахгүй шүү. Гэвч харамсалтйа нь аль хэдийнэ эхнэртэй болсон. ;)

Zaya (зочин)

Daanch blogspot.ruu orj bolohgui bsiin

SERGEI (зочин)

Bi ter odor chini blog oo wordpress ruu nuulgehee shahsan shd.hehe

Hake7 (зочин)

erdenehyy уучлаарай. оруулсан сэтгэгдэл чинь дэндүү урт байна. түннэл хийдэг олон сайт байгаа л даа. 1 л төлөөлөгч байхад хангалттай гэж бодоод л ftunnel-г сонгосон юм.

erdenehyy (зочин)

aan za za ok

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)