Haker7 : Нэг л өөр...

Нэг л өөр...

За саяханаас баянмөнхийн зөвөлгөөгөөр жмайл-ийг хэрэглэж эхэллээ. тэгээд ойрийн үед мэдрээгүй тэр нэг мэдрэмжийг дахин нэг мэдэрлээ :-) хамгийн анх энэ мэдрэмжийг 7 ангидаа мэдэрч байлаа. тэр үед анх удаа пүүз гэдэг юм өмсөж үзээд НЭГ Л ӨӨР тэр нэг мэдрэмжийг мэдэрч байж билээ. тэрнээс өмнө яагаад пүүз өмсдөггүй байсын бүү мэд. магадгүй биеийн тамирын хичээлд суудаггүй байсан болхоор өмсдөггүй байсан байх. магадгүй тийм гутал байдаг гэдгийг мэддэггүй байсан ч байж магадгүй. харин дараагийн удаад линукс анх суулгаад НЭГ Л ӨӨР энэ мэдрэмжээ дахин нэг мэдэрч билээ. яагаад надад ийм дотно санагдана вэ? яагаад би түүнтэй ярилцаад байна вэ? яагаад тэр намайг ойлгоод байна вэ? энэ бол үнхээр НЭГ Л ӨӨР мэдрэмж байсан. энэ мэдрэмж хайр, алдар нэр, гуниг гутрал, алдаа, оноо энэ бүгдээс өөр тийм нэг мэдрэмж. тэгээд энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа их баярлаж билээ. харин жмайл энхүү мэдрэмжийг дахин мэдрүүлж чадлаа. үнхээр гайхалтай. баянмөнхдөө баярлалаа гэж хэлмээр байна. дараагийн удаа хэзээ, юу надад дахин энэ мэдрэмжийг мэдрүүлэх бол? мэдэхгүй юм. гэхдээ би энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа л их баяртай байна. :-)
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)