Сайн хүн болж жүжиглэхээс залхачихлаа...
2008 оны 11-р сарын 25, Нийтэлсэн ganbatЗүгээр л жүжиг тоглохоос залхаж байна... нүүрэндэх багаа аваад өөрийнхөөрөө алхамаар байна? яг хэзээнээс яагаад би энэ багийг зүүх болсоноо мэдэхгүй юм. гэхдээ л одоо би энэ багийг авч хаямаар байна... ямарч жүжиглэлт, ямар ч нууж далдлах зүйлгүйгээр өөрийнхөөрөө баймаар байна. хүсэл мөрөөдлөө бусдад ярьмаар байна. хүмүүстэй өөрөөр харьцмаар байна... намайг гомдоосон хүмүүст уурламаар байна... намайг ашигладаг хүмүүст үгүй гэж хэлмээр байна... чухам яаж? яаж? яаж?
10 сэтгэгдэл:
Яаж гэдэг чинь юугсэн үг юм. Шууд л хэлж орхихгүй юу. Бүр их чухал хүнд бол болохгүй л дээ...
Amidralaa jijig bolgoj, uuruu jujigchin bolohoo boli, naad bagaa avch haya.
Зүгээр л хэлчих. Зүгээр л болимоор байгаа юмаа боличох, хиймээргүй юмаа битгий хий.
ajliig bol durgui ch gesen hiih heregtei (het yadraagui l bol shuu dee) bhoo harin durgui humuusteigee bol bag zuun baij haritsah shaardlagagui, zugeer l haritsahaa baichihuul yasiin hu
Тодорхой нийгмийн амьдралд байгаа хүн бүр ямар нэгэн баг зүүсэн л байдаг. Хэдийгээр баг зүүх эсэх нь хувь хүний асуудал ч нэгэнт л чи нийгмийн амьтан болохоор бусдад ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж баг зүүх болдог. Ганцаараа арал дээр амьдарч байгаа бол хэн ч баг зүүхгүй. Хамгийн гол нь ямар багийг хэзээ хаана хэрхэн зүүх вэ гэдэг л асуудал юм. Баггүй ч байж болно. Гэхдээ бас бодох л хэрэгтэй...
Багаа аваад амьдарч болийштээ. Өөрийгөө, эрх чөлөөг мэдэрч гүнзгий амьсгал. Яг л гэртээ хариад ээжийнхээ цайг уугаад ирэхэд олон асуудлын шийдэл илэрдэг гэсэн шиг чинь сайхан болно. Баггүй амьдарвал зүгээр л бэртэгчин хүмүүс чамайг шоолно, дарамтална, өөр нээх майр зүйл байхгүй. Сэтгэлгээгээ задал, өөрөөрөө амьдрах ёстой гэдгээ сана.
bich gesen ineegd diidiimaa yahuu hugshuun?
би 10 жилд яг чам шиг байлаа, хэн нэгэнд уурлавч уурласнаа илэрхийлж чадахгүй, гомдсонч дотроо л гомддог, хэтэрхий их биеэ барьдаг ичимхий, өөрийгөө огт илэрхийлж чаддаггүй байсан, харин их сургуульд орох жилээ би энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй гэж шийдсэн, намайг ямар хүн байсныг хэн ч мэдэхгүй бүгд шинээр танилцах учир би өөрөө хүний гаргаж байгаа авирт яаж хариу үйлдэл хиймээр байгаа яг тэр үйлдэлээ үзүүлж эхлэсэн, эхлээд маш эвгүй байсан, гэвч яваандаа би уурлахдаа уурлаж баярлахдаа баярлаж гомдохдоо гомдож чаддаг болсон, тэглээ гээд хүмүүс надаас дөлөөгүй харин би бусдын хайрыг улам ихээр татах болсымдаа, хүн өөрийхөөрөө байна гэдэг хамгаас чухал шүү, чи чаднааа чадышд
Нэг л өдөр хүмүүс намайг юу хүсэж юун төлөө явж байсныг ойлгоно, мэднэ гэж бодоод л өнөөдөртөө багаа зүгээд л явж байна. :-D
oo shaas