Haker7 : Өнөөдөр...

Өнөөдөр...

өнөөдөр ер нь их үр бүтээлтэй өдөр байлаа шүү. өглөө нэг хүн антивирус суулаад өгөөч гээд нотэбүүкээ аваад иржээ. нэгэнт аваад ирсэн болхоор нь суулгаж өгөе гээд байж байтал тэр миний убунту-г хараад ихэд сонирхож байгаа бололтой. тэрний хувьд ВИСТА нь хамгийн гоё санагддаг байжээ. харин би убунту-гийн хэд хэдэн шоуг үзүүлтэл бүр ам нь ангайж байхийн... тэгээд миний муу ямбий П4 дээр маань ямарч гацалтгүй ажилаж байгааг нь харчаад итгэж өгөхгүй. бас ҮНЭГҮЙ, дээр нь байгаа бүх про ҮНЭГҮЙ гээд хэлцэн чинь бүр гайхаад. бараг 2 цаг линукс болон виндоусын тухай яриж өгсөний дараа манай хүн харин чи наадхаа суулгаад өг гэдэг байгаа. тэгхээр нь "ЭНЭ ХЭДИЙ ҮНЭГҮЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ҮНЭГҮЙ БИШ Л ДЭЭ" гэж хэлээд сд авчруулаад бичиж өглөө. тэгээд анхлан суралцаж байхад өөрөө оролдож үзэх нь үр бүтээлтэй гэдгийг ойлгуулаад асуудал гарвал асуугаарай гэж хэлээд явуулав. тэр угаасаа хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан. мэдээж Core2duo нөтэбүүкээ бичгийн машин шиг ашигладаг мянга мянган хүмүүсийн нэг. харин түүнийг вирус гэдэг юм байнга зовоодог юм байна. тэгээд убунту ашигласанаар бичгийн машинаа арай илүү сонирхолтой ашиглах боломж байгаа бас ВИРУС-гүй амьдралд хөл тавина гэдгийг ойлгуулж өглөө. манай хүн баярласан талархасанаа илэрхийлээд л явж өгсөн. нэг ч гэсэн линукс хэрэглэгч нэмэгдэж байвал тэ.

харин хэтэрхий их ярьсаны дараа гадуур гарах олон ажил үлдсэнээ санаад яран гарч баахан алхав. ер нь нормативасаа 2-3 дахин их газар алхасан бололтой их ядарлаа. тэгээд нэг хоол идчээд УБУНТУ-ийн анхан шатны сураглтандаа суув. хоол идчээд орсон болхоор эхний хэдэн минутанд нойр аймаар хүрэв. санаа зовсон гэж хэхэ... гэхдээ дундаас нь хойш гайгүй болсон л доо. өнөөдөр бас нийлээд сонирхолтой зүйлсийн тухай заав. зарим ашигладаг зүйлсийнхээ цаана юу болдогийг нь сайн мэдэхгүй ашиглаад л байдаг байж дээ. өө тийм нээрээ би орон нутаг явах ажлаа хойшлуулж чадсаны ачаар сургалтаа дуустал суух боломжтой боллоо. за ингээд хамтдаа сураад байж дээ хэхэ.
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
che (зочин)

Тийм дээ нэг ч гэсэн Линукс хэрэглэгч нэмэгдэж бвал. Би Монгол-д бсан бол суумаар л бна даа :( Тэхдээ яхав Убунту форум энэ тэрээс овоо юм мэдэж аваал бна. Гүүглэ ахтай байхад алцахгүй л бололтой :)

guest (зочин)

hey. ubuntu-g window-tai zereg yaj suulgax be. window-uu ebdchixguixen shig suulgax arga bna uu. bas bi hard-aa 2 xubaagaad C deere windows suulgatsan. D deere xamag file-aa xadgaltsan bga. C-eesee 10Gb-n zai abaad hardaa xubaagaad windows-oo formatlalguigeer suulgachix arga bna uu. jaaxan xetsvv shaardlaga bj magadgui. gexdee meddeg bol xelj uguuch. 100% windows-oo xayna gexeer arai l bishee. xe xe

Мөнхбаатар (зочин)

Wubi гээд програм гарчихсан байгаа. windows дээр суурилж ubuntu суулгадаг програм. Шаардлагыг чинь бүрэн хангах байх. Их амархан. Оролдоод үзээрэй.

batjargal (зочин)

Sain bnauu. Bichsen medeelel chin uneheer taalagdlaa. Bi ubuntu surahaar hicheej bgan maa. Ubuntugiin hicheeld haana surch boloh ve? Er ni linuxiin zaalgii gevel haanaas asuuh ve? Hen uulzah ve?

haker7 (зочин)

http://groups.google.com/group/limnux энд монголын линукс хэргэлдэг хүмүүс ярилцдаг. ийшээ ороод асуух зүйлсээ асууж байж болно.

Davaa (зочин)

orig cd haanaas awah we. Bas iltgel chini haana boldog yum be. bas xexe MGL-n neelttei ehiig demjih san gdg TBB haana bdag yum be. Bi Linux Ubuntu surmaar b.aa my hag ruu bicheerei Davaa_zenith@yahoo.com

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)