Haker7

Нүүлээ...

2009 оны 04-р сарын 08 Нийтэлсэн ganbat
За хө блогоо блогспот-руу нүүлгэлээ хэхэ... Цаашид энд дахин бичлэг хийгдэхгүй болно. Миний блогийг уншхыг хүсвэл:

hi-haker7.blogspot.com
www.haker7.tk гэсэн хаягуудаар зочлоорой.

Шинэ эхлэл

2009 оны 03-р сарын 30 Нийтэлсэн ganbat
Өнөөдөр 21 хүрлээ. Яваад ирсэн замаа харсан яасан ч богинохон юм. Явах замаа харсан чинь яасан ч урт юм. Би 20 жилийн амьдралын хэдий хугацааг нь юунд зараа вэ? гээд хархад ихэнх нь л сурсан байхын. сурсанаараа болдог бол их л зүйл сурч мэдэж. Гэтэл мэдлэгтэй сайн хүмүүсийн хажууд бол үнхээр ичмээр жоохон зүйл сурч. Тэгээд алийг нь юунд хэрэглэх билээ? гэж бодох боллоо. Анх энэ мэргэжлийг сонгож байсан 13 насаа санав. Тэр үед тавьсан зорилгодоо хүрээ юу? гэж өөрөөсөө асуулаа. Гэтэл үгүй. Ухаан сууж өөрийнхөөрөө амьдарсаар 13 жил өнгөрсөн байхад мөрөөдлийнхөө захаас ч атгаагүй байдаг, зорилго тавьж түнийхээ төлөө зүтгэсээр 7 жил өнгөрсөн байхад бас л бараагүй жоохон хувь нь биелсэн байна... Тэгээд нөгөө талаас нь хартал хүний амьдрал угаасаа үргэлж онож явах ёсгүй. Асуудал үргэлж л гарч байдаг. Тийм байхад энэ бүх хугацаанд алдаагүй ганц зүйл маань миний мөрөөдөл. Тиймээс өнөөдрөөс өөрийнхөө мөрөөдөлрүү арай өөр замаар яваад үзхээр шийдлээ. Дараагийн 5 жилд ямарч байсан мөрөөдлийнхөө сайн бат бөх суурийг барьхаар төлөвлөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлэх гэтэл дахиад л сурах хэрэг гарлаа :-D. Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.

Aj@xm@@-ийн тухай...

2009 оны 02-р сарын 18 Нийтэлсэн ganbat
саяханыг болтол aj@xm@@.blogspot.com дээр aj@xm@@ нэрээр мобиком,ШУТИС, сонгуулийн ерөнхий хороо, оллоо гэх мэт сайтуудын алдааны тухай нийтлэл бичиж байсан нэг залуу бичлэг бичхээ болилоо гэнэ. учир нь алдааг нь хэлж өгсөний төлөө тэдгээр нөхдүүд Railway дээр blogspot.com-ийг блоклосон байхын... талархаад алдаагаа засахын оронд шууд л хорьж хашдаг, уурлаж үзэн яддаг ийм зүйл 90 оноор дуусгавар болсон гэж би итгэдэг байсан. өнгөрсөн жилийн 7 сарын 1 өдөр бас бус интернэтээр блоклогдсон сайтууд... энэ бүхэн одоо ч амьд байгааг харуулж байна. эрх чөлөө чи хаана байна? би өөрөөсөө хэдэн удаа асуугаад хариуг нь олсонгүй. интернэтийн нэг л гарцтай, үндэсний домайн нэрийг зөвхөн нэг л газар өгдөг, хэн нэгэн эрх мэдэлтний дургуйг хүргэвэл гишгэх газаргүй болдог энэ эх орон маань эрх чөлөөт орон мөн үү? хамгийн анх 1-р курс орохдоо юу ч мэдэхгүй 00-ээс нь эхэлж байхдаа өөртөө HAKER7 гэдэг никийг бодож олохдоо зүгээр нэг сонгоогүй. хожим нэг л өдөр сайн хакер болно гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэ никийг хэрэглэж ирсэн. магадгүй ажаксмаа миний хүсэж байсан зүйлсийг хийж байсан болхоор надад таалагдаг байсан байх. харин одоо дахиж бичлэг бичихгүй болсонд би харамсаж байна.

эцэст нь хэлхэд зөвхөн нэг блогоос болж бүхэл бүтэн блогын системийг блоклож байгаа нь нэг л онцгүй байна шүү. хэрвээ та блогспот дээр байгаа ямар нэг блогийг үзхийг хүсвэл дурийн нээлттэй проксигоор дамжиж үзэж болно. доор нэг жишээ нээлттэй проксиг тавлаа. текст талбар дээр нь "blogname.blogspot.com" гэх мэтчилэнгээр бичээд дурийн блогоо тавтай үзээрэй.
http://ftunnel.com/

OBP анхны сэтгэгдэл.

2009 оны 01-р сарын 14 Нийтэлсэн ganbat
За өнөөдөр хэрэг гаргаж байгаад OBP дээрээ очлоо. Уг нь хамгийн түрүүнд очоё гэж төлөвлөж байсан ч амжихгүй гүйсээр байгаад 7минут хоцроод оччихлоо. Тэгээд гэнэт нэг санаа төрөөд хамгийн түрүүнд сэтгэгдэлээ бичхээр шийдлээ.

Таалагдсан зүйлс:
1. Хамгийн эхлээд их олон хүн ирсэн нь таалагдсан. "Их Монгол"-ийн хамгийн том ширээнд багтахгүй байна лээ шүү. Олон хүн болхоор бас их олон газар ажилладаг. Цагдаа, төрийн албаныхан, Хувийн компанитай хүн, эсвэл хувийн компанид ажилдаг, бүр гадаадад ажилладаг хүн ч ирсэн байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцав аа гэж.
2. Олон гоё сэдвүүдийн талаар ярилцлаа. Огт дуулаагүй мэдээллүүд, байгуулгуудын тухай...
Таалагдаагүй зүйлс:
1. За тэр чимээ шуугиан болон тамхиний утаа. Толгой өвтгөж байна лээ шүү. Гэхдээ энэ нь надад л тавгүй байсан байхаа. Би өөрөө тийм газар зохицож сураагүйнх байх.
2. Яриа зөв эхлээд тэгээд дандаа халиад байх шиг. Гэхдээ энэ монгол хүмүүсийн зан юмуу даа. Манайхан чинь ганцаараа байхдаа өөрийгөө шүүдэг, 2-уулаа байхаараа хэн нэгнийг муулдаг. 3-аас олон болвол улс төр ярьдаг гэдэг л болох шиг. Би өөрөө ч гэсэн яриаг халихад нь оролцоод л хэхэ.

Цаашид хэрхэх тухай:
Гадаад хүмүүс нэг баг үүсгэхдээ 10-15 хүнтэй үүсгэдэг гэсэн. Энэ нь мэдээж тэдний өөрсдийн онцлогтой холбоотой байх. Харин монгол хүмүүсийн хувьд 5-8 хүнтэй баг илүү их бүтээмжтэй ажлаад байх шиг(миний л бодол л доо). Баг болон хуваагдах дээр эсрэг саналтай хүмүүс байсан. Хагаргах бутаргах үндэс болдог гэж үзэж байна лээ. Яагаад монголчууд нэг бүхэл байж байгаад баг болхоороо бутраад байна вэ? Энэнд нэг шалтгаан байгаа л байх. Шалтгаан байгаа бол шийдэл бас байж таарна. Миний бодлоор манайхан жалга довны үзэл их сайтай болхоор тэгдэг болуу гэж бодох юм. Багт орхоороо бүхлээс илүүтэй багаараа талцаад байдаг болуу. Хэрвээ багуудад зөв хуваагаад хамгийн гол нь багуудын хоорондох харилцааг сайн хангаад өгүүл бид бага хөдөлмөрөөр тасралтгүй тогтмол бүтээмжийг үзүүлэх боломжтой юм шиг санагдаад байхын. Багуудын хоорондох харилцааг хэрхэн сайн байлгах тухай жоохон уншдаг ч юм билүү гэж бодхын? Энэ тал дээр ямар нэг санаа оноо байна уу залуусаа?

Линукс дээр дэлгэцийн агшинийг бичих.

2009 оны 01-р сарын 05 Нийтэлсэн ganbat
би гэдэг хүн убунту дээрээ дэлгэцийн эффесктүүдийг үзүүлсэн бичлэг хийсэн хийсэн билээ. харин уг бичлэгийг хэрхэн хийсэн тухай хүмүүс асуух болсон. тэгээд хэрхэн дэлгэцийн агшинийг бичиж тухай жижиг зааварчилгаа бичих гээд байгаа ухаантай :-D.
1. эхлээд ямар програм ашиглахаа шийдэх хэрэгтэй. миний хувьд recordmydesktop гэдэг програмыг ашигладаг. график орчны програм ашиглаж болох ч найдвартай сайн бичих тал дээрээ сайн биш санагдсан. энэ програм нь терминал дээр ажилладаг тул synaptic package manager-с суулгах хэрэгтэй.
2. за тэгээд терминал дээр
#recordmydesktop
гээд шууд бичээд эхлэнэ шүү дээ. бичиж дуусаад ctrl+c зогсооно. энэ үед бичлэгийг encode хийх ба энэ нь хэр удаан бичсэнээс хамаараад удаан эсвэл хурдан байж болно. бичсэн файл маань out.ogv нэртэйгээр тухайн идвэхтэй санд хадгалагдана.
3. за мэдээж нэмэлт боломжууд байгаа. захаас нь дурья.
#recordmydesktop filename
ингээд өгвөл бичсэн бичлэг маань filename.ogv нэртэйгээр хадгалагдах болно.
-x -y -heigth - width option-уудыг ашиглаад дэлгэцийн аль нэг хэсгийг бичиж болно.
-v_quality үүгээр бичэлгийг хэр чанартай бичихээ тохируулна. хамгийн дээд тал нь 63 гэсэн утга авдаг ба энэ нь default утга юм. үүнийг бас бууруулж болдог бууруулсанаар бичлэгийн эзлэх хэмжээ багасна.
--no-sound ингэснээр бичлэгт дууг бичихгүй гэдгийг заах ба энэ их чухал. бичлэгийн хэмжээ болон бичих үед сайн бичих үндэс болдог.
4. илүү дэлгэрэнгүйг manuals-с нь хараарай найзуудаа :-)
#man recordmydesktop

Нэг л өөр...

2008 оны 12-р сарын 26 Нийтэлсэн ganbat
За саяханаас баянмөнхийн зөвөлгөөгөөр жмайл-ийг хэрэглэж эхэллээ. тэгээд ойрийн үед мэдрээгүй тэр нэг мэдрэмжийг дахин нэг мэдэрлээ :-) хамгийн анх энэ мэдрэмжийг 7 ангидаа мэдэрч байлаа. тэр үед анх удаа пүүз гэдэг юм өмсөж үзээд НЭГ Л ӨӨР тэр нэг мэдрэмжийг мэдэрч байж билээ. тэрнээс өмнө яагаад пүүз өмсдөггүй байсын бүү мэд. магадгүй биеийн тамирын хичээлд суудаггүй байсан болхоор өмсдөггүй байсан байх. магадгүй тийм гутал байдаг гэдгийг мэддэггүй байсан ч байж магадгүй. харин дараагийн удаад линукс анх суулгаад НЭГ Л ӨӨР энэ мэдрэмжээ дахин нэг мэдэрч билээ. яагаад надад ийм дотно санагдана вэ? яагаад би түүнтэй ярилцаад байна вэ? яагаад тэр намайг ойлгоод байна вэ? энэ бол үнхээр НЭГ Л ӨӨР мэдрэмж байсан. энэ мэдрэмж хайр, алдар нэр, гуниг гутрал, алдаа, оноо энэ бүгдээс өөр тийм нэг мэдрэмж. тэгээд энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа их баярлаж билээ. харин жмайл энхүү мэдрэмжийг дахин мэдрүүлж чадлаа. үнхээр гайхалтай. баянмөнхдөө баярлалаа гэж хэлмээр байна. дараагийн удаа хэзээ, юу надад дахин энэ мэдрэмжийг мэдрүүлэх бол? мэдэхгүй юм. гэхдээ би энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа л их баяртай байна. :-)

нэг шийдвэр...

2008 оны 12-р сарын 20 Нийтэлсэн ganbat
өнөөдөр нилээд хүндхэн өдөр өнгөрлөө... нэг хүнд их талархаж харин нэг хүнд үнхээр их гомдлоо... зарим хүн яагаад бусдыг ялгаж харьцагдагыг ойлгохгүй юм... за гэхдээ одоо өнгөрсөний тухай бодхоо больё. харин өнөөдөр би нэг шийдвэрт хүрлээ. сүүлийн 1 жил сургуулиа төгсөөд хаана ажиллах тухай их бодож байгаа... харин өнөөдөр ямарч байсан хаана ажиллахгүй вэ гэдгээ шийдчихлээ. би ямарч байсан багш болохгүй ээ. над шиг онгироо хүн багш болвол зан нь хэрхэн хувирдагыг өөрийн нүдээр харсан болхоор өөр олон хүүхдийг тэгж гомдоомооргүй санагдлаа. одоо харин дахиад 3 сонголт үлдлээ. бодох хугацаа ч байна сайхан бодноо гэж...

Overclock 42.1%!

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн ganbat
за өчигдөр шөнө нэг хөөрхөн П4-ийн үйлийн үзэж үсийг нь цайлгав. хужаагийн нэр үл мэдэгдэх 845 боард,П4 2.26Гц клоск хурд, 133Мц систем баастай, кингестон элпидиа-ийн тус тус нэг ширхэг 256Мб-ийн рам(512Мб), за тэгээд бас нэр нь үл мэдэгдэх зэс сууртай ган паартай 2800-ийн эргэлтэй сэнс бүхий нэг сайн күүлертэй эд дээр оверклок хийлээ.
энэ оверклок хийхээс өмнөх оноо:

энэ харин оверклок хийсний дараах зураг. 8 цаг спүг 100% ачаалалтай ажлуулж шалгасан. ямар нэг асуудалгүй.

8 цаг ажлуулах үеийн темпратурын хяналт. энд хамгийн дээд тал нь 47C хүржээ. энэ бол нилээд сэрүүхэн байгаагийн нотолгоо :-)

энд санах ойн давтамж болон хоцрогдолын тухай мэдээллүүд. нэмж хэлхэд энэ 2 санах ой 207Мц дээр ажиллаж чадаж байсан шүү.

за тэгээд оверклокийн эцсийн зорьлого бол бүтээмжийг нэмэгдүүлэх билээ. ингээд оверклок хийсэний дараах оноог сонирхоё.

за тэгээд дүгнээд хэлхэд оверклок маань нэг иймэрхүү:
CPU 2,26Ghz -> 3.21Ghz : 42.1%
бүтээмж нь 1653,74 -> 2392.85 : 44.7%
тус тус өсчээ. ердийн 20%-ийн оверклок бол хаа сайгүй л байдаг. харин энэ удаад нилээд сайн явлаа. та бүхэн ч гэсэн ингэж компьютерийнхээ бүтээмжийг нэмэгдүүлж болно ш дээ :-) /Гэхдээ хэншүү хярвас ханхлуулаад шатаагаад хаячихваа :-P/

Сайн хүн болж жүжиглэхээс залхачихлаа...

2008 оны 11-р сарын 25 Нийтэлсэн ganbat
Зүгээр л жүжиг тоглохоос залхаж байна... нүүрэндэх багаа аваад өөрийнхөөрөө алхамаар байна? яг хэзээнээс яагаад би энэ багийг зүүх болсоноо мэдэхгүй юм. гэхдээ л одоо би энэ багийг авч хаямаар байна... ямарч жүжиглэлт, ямар ч нууж далдлах зүйлгүйгээр өөрийнхөөрөө баймаар байна. хүсэл мөрөөдлөө бусдад ярьмаар байна. хүмүүстэй өөрөөр харьцмаар байна... намайг гомдоосон хүмүүст уурламаар байна... намайг ашигладаг хүмүүст үгүй гэж хэлмээр байна... чухам яаж? яаж? яаж?

Дээрэмдүүлчихлээ...

2008 оны 11-р сарын 22 Нийтэлсэн ganbat
сая 11 цагт сургуулиасаа ирж яаваад 4 хүнд дээрэмдүүлчихлээ. зүгээр л дээрэмдэхгүй яасан их зодоггийн... хүмүүс минь орой үдэш болгоомжтой яваарай...

СисАдминий нэг өдөр...

2008 оны 11-р сарын 18 Нийтэлсэн ganbat
6:00 сэрүүлэг дургалаа... гэхдээ урьд шөнө 4:00 унтсан юм чинь яаж одоо босдын новш гэж... унтраахаас
9:13 утас дугарч байна... чөтгөр ав гэж дарга залгаж байна. одоо утсаа аваад загнуулах унтаж байгаад очоод загнуулах яг адилхан. дахиад 10минут унтнаа...
11:23 за байз өнөөдөр юу хийнэ гэж бодож байлаа даа... цаг ингэхэд хэд болоод байна аа.... ээ новш! ээ новш! одоо алуулсан даа за байз хурдхан цайны цагаас өмнө очиж *** серверээ асаахгүй бол бараг 7 цаг зогсцон байна шдээ... одоо ч дарга боож үхэх гэж байгаа даа. ядаж байхад оймс хайчихваа...
12:08 "Би чамд яах гэж мөнгө төлдөг юм бэ айн? одоо бүр улайн цаймдаа гараад утсаа хүртэл авахаа байчхаа юу?" ..... "Хурдан тэр *** серверийг асаагаадах. наадах чинь зогсон секундээрээ миний мөнгө урсаад байна"
12:37 за байз өчигдөр юу хийж байгаад орхилоо доо... ядаж байхад гэдэс өлсөөд байх чинь. гарч хоол иддэг юм билүү? заза дарга харчуул боож үхэх байх. батаад ганбүргэр захихаас. новш чинь мессенжирт байна уу үгүй юу?
14:42 ёо 2 цаг энэний ард суугаад ямарч ахисан юм алга... дахиад 2 цаг суугаад яг л адилхан байхдаа. нөгөө дулмаа бас л баахан юм яриад байсан. энэ хүмүүс ядаж өөрсдөө компьютерээ форматлачихдаг болоосой... даргын нүдийг хариулж байгаад гилс гараад ирдэг юм билүү? тэднийд очуул ядаж сайхан цай хоол идчээд ирнэ дээ. ер нь л тэгэе. сайхан 2 цаг амарч ирж байгаад сайхан үзнээ гэж...
15:14 "за сайнуу ямар салхи чамайг манайд аваад ирвээ. нөгөөх чинь дахиад л асхаа больцон. найз нь ядаж байхад тайлангаа шивэх гээд цаг нь тулчаад байдаг."
15:57 за байз энэ хар гайных нь драйврүүдийг нь хаана хадгалчлаа даа... "хөөе чи энд байсан TEMP гэдэг фолдерийг хааш нь хийцэн юм бэ?" дулмаа:"устгацан ш дээ хэрэггүй л юм байх гэж бодоод"... ёоо яджийхад энэ тэнэг хужаа боард нь ямар драйвруудтай байлаа даа... за за юу ч гэсэн нэг задлаад харчдымуу
17:16 заза сайхан ч хоол идлээ... өө утас... новш гэж дахаид л дарга за юу гэхийг нь сонсоё... "муу дурак минь бас хаашаагаа алга болчховоо нөгөө сервер яасан ассан уу" СА:"юу л даа даргаа өнөөдөртөө багтаагаад заавал асаанаа та санаа зоволтгүй" дарга:"асаагаагүй байж ажлын цагаар хаашаа алга болчоод байгаан? одоохон хүрээд ир би гарах гээд байна" СА:"заза би энэ хажууханд чинь байна 10 минутын дараа очлоо"
19:23 за байз хүн амьтан байна уу үгүй юу? одоо ч хэн байхав дээ. утасны цэнэг дуусчхаж ашгүй дээ. за нөгөө балай маань юу болжийна харна аа. пөөх яасан олон майлүүд вэ? за захаас нь эхлэе дээ. эхлээд майлүүдээ уншнаа
22:04 новш гэж ийм амархан юман дээр 24 цаг суулаа гэжүү? би одоо ийм тэнэг болцын байхдаа. заза ямарч байсан зүгээр асч байх шиг байна. хариж унты байз. за байз ганц 2 буудчдын билүү? заза цаг эрт байга юм чинь 30мин тоглочоод харийдаа
00:06 "Terrorist win" СА:"новш чинь яасан азтай шаар вэ?"
02:11 "ёоо лааж байнаа манайхан, энэ эрчээ алаад байдаг хэргээ!"
03:46 ёох нүд анилдаад байх чинь... цаг хэд болоод байнаа. пөөх ийм хурдан гэж үү арайч дээ! за харьж унтана гэвэл худлаа энд унтчаад шөнөжин сууж ***-ийг асаалаа гэж хэлчээд маргааш чөлөө авч гэртээ нэг сайхан амрая. сураагүй юм биш сандал дээр унтнаа хө.

Убунту дэлгэцийн шоу 2

2008 оны 11-р сарын 15 Нийтэлсэн ganbat
за ганц 2 гайгүй эффест мартсанаа нэмж оруулаад бичлэгээ дахиад тавьчлаа сонирхож үзээд санаа оноогоо бичээрээ залуусаа.
БИЧЛЭГ ТАТАХ

харин энд би дэлгэцийн эффектүүдийг хэрхэн тохируулах тухай жижигхэн HOWTO маягын юм бичсэн байгаа энд дараад уншаарай.
Howto-г унших

UBUNTU 8.10 дэлгэцийн шоу!

2008 оны 11-р сарын 10 Нийтэлсэн ganbat
за нилээд удаан бодож явсаны эцэст убунту 8,10 дээр өөрийн гэсэн нэг жижиг дэлгэцийн эффектүүдийг агуулсан бичлэгийг хийлээ гэж. бас ч багагүй цаг орлоо шүү :-) иймэрхүү гоё сүртэй бичлэгүүд нь линукстай таньлцаж байгаа залууст анхны харцаар дурлах гол үндэс болдог байх гэж бодоод байгаа. цаашид арай илүү гоё монтаж, бичлэгийн өндөр чанартайг хийж тавьхыг хичээнээ. үүнийг Пэнтиум 4 3,0GHz процессор, 1GB рам, Geforce 6600 дэлгэцийн карт бүхий цахим тооцоолуур дээр хийсэн. ер нь бол энэ тооцоолуур дээр ямарч эффект нь гацдаггүй л дээ. харин бичлэг дээр жоохон сонин бичигдсэн хэсэг байна. дараа нь энэ бичдэг програмийг нь илүү сайн судалж байгаад өндөр чанартай бичлэг хийнээ.
за тэгээд миний хийсэн бичлэгийг доорх хаягаас татаж аваад үзээрээ.

Татах

UBUNTU 8.10

2008 оны 10-р сарын 31 Нийтэлсэн ganbat
За ёстой удаан хүлээсэн шүү. өчигдөр өглөө ороод харсан чинь "Coming soon" гэхээр нь ямар их уур хүрэвээ хэхэ. харин өчигдөр ойрой гарцан байсан татаж эхлүүлчээд унтсан чинь таатаад дуусчихаж. сая СД-д хуулчихлаа. одоо эхлээд зөөврийн компьютер дээрээ дараа нь суурин компьютер дээрээ суулганаа гэж. 8.04 дээр убунту-ын дэлгэцийн гоё гоё эффестүүдийг нилээд гайгүй үзсэн. одоо 8.10 дээр тэд нарыг хийж байгаад гоё бичлэг хийж энд тавина а.

Банжиг.нэт Халуухан маргаан...

2008 оны 09-р сарын 17 Нийтэлсэн ganbat
за манай монголын ахмад сайтуудын нэг Банжиг.нэт-ийнхэн маань та бидний бас сайн мэдэх асуулт.нэт-ийн хэлэлцүүлэгт нилээд ширүүхэн маргаантай тулгарлаа. тэд гүүглэ.ком-ийн Эмайл үйлчилгээг нэвтрүүлсэнийгээ нилээд том ажил хийлээ хэмээн рекламдах гэж ордож байхын. гэтэл хэсэг нөхдүүд энэ нь үнэгүй үйлчилгээ гэдгийг нь сануулж ийм зүйлээр нээх сүр болгох хэрэггүй гэж зөвөлж байхын. тэгтэл Дэрэм2004 гэдэг хэрэглэгч Банжиг.нэт-ийн өмнөөс хүмүүсийн эсрэг үзэж тарж байнаа наана чинь. залхуурахгүй гэвэл энд дараад үзэж болно. сонирхолтой л мэдүүштэй зүйлс байна лээ шүү.