GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usMon, 22 Mar 2010 18:25:32 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rssНүүлээ...http://haker7.blog.gogo.mn/read/entry27593За хө блогоо блогспот-руу нүүлгэлээ хэхэ... Цаашид энд дахин бичлэг хийгдэхгүй болно. Миний блогийг уншхыг хүсвэл:

hi-haker7.blogspot.com
www.haker7.tk гэсэн хаягуудаар зочлоорой. http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry27593Wed, 8 Apr 2009 14:42:08 ULASTШинэ эхлэлhttp://haker7.blog.gogo.mn/read/entry27266Өнөөдөр 21 хүрлээ. Яваад ирсэн замаа харсан яасан ч богинохон юм. Явах замаа харсан чинь яасан ч урт юм. Би 20 жилийн амьдралын хэдий хугацааг нь юунд зараа вэ? гээд хархад ихэнх нь л сурсан байхын. сурсанаараа болдог бол их л зүйл сурч мэдэж. Гэтэл мэдлэгтэй сайн хүмүүсийн хажууд бол үнхээр ичмээр жоохон зүйл сурч. Тэгээд алийг нь юунд хэрэглэх билээ? гэж бодох боллоо. Анх энэ мэргэжлийг сонгож байсан 13 насаа санав. Тэр үед тавьсан зорилгодоо хүрээ юу? гэж өөрөөсөө асуулаа. Гэтэл үгүй. Ухаан сууж өөрийнхөөрөө амьдарсаар 13 жил өнгөрсөн байхад мөрөөдлийнхөө захаас ч атгаагүй байдаг, зорилго тавьж түнийхээ төлөө зүтгэсээр 7 жил өнгөрсөн байхад бас л бараагүй жоохон хувь нь биелсэн байна... Тэгээд нөгөө талаас нь хартал хүний амьдрал угаасаа үргэлж онож явах ёсгүй. Асуудал үргэлж л гарч байдаг. Тийм байхад энэ бүх хугацаанд алдаагүй ганц зүйл маань миний мөрөөдөл. Тиймээс өнөөдрөөс өөрийнхөө мөрөөдөлрүү арай өөр замаар яваад үзхээр шийдлээ. Дараагийн 5 жилд ямарч байсан мөрөөдлийнхөө сайн бат бөх суурийг барьхаар төлөвлөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлэх гэтэл дахиад л сурах хэрэг гарлаа :-D. Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry27266Mon, 30 Mar 2009 17:24:42 ULASTAj@xm@@-ийн тухай...http://haker7.blog.gogo.mn/read/entry25300саяханыг болтол aj@xm@@.blogspot.com дээр aj@xm@@ нэрээр мобиком,ШУТИС, сонгуулийн ерөнхий хороо, оллоо гэх мэт сайтуудын алдааны тухай нийтлэл бичиж байсан нэг залуу бичлэг бичхээ болилоо гэнэ. учир нь алдааг нь хэлж өгсөний төлөө тэдгээр нөхдүүд Railway дээр blogspot.com-ийг блоклосон байхын... талархаад алдаагаа засахын оронд шууд л хорьж хашдаг, уурлаж үзэн яддаг ийм зүйл 90 оноор дуусгавар болсон гэж би итгэдэг байсан. өнгөрсөн жилийн 7 сарын 1 өдөр бас бус интернэтээр блоклогдсон сайтууд... энэ бүхэн одоо ч амьд байгааг харуулж байна. эрх чөлөө чи хаана байна? би өөрөөсөө хэдэн удаа асуугаад хариуг нь олсонгүй. интернэтийн нэг л гарцтай, үндэсний домайн нэрийг зөвхөн нэг л газар өгдөг, хэн нэгэн эрх мэдэлтний дургуйг хүргэвэл гишгэх газаргүй болдог энэ эх орон маань эрх чөлөөт орон мөн үү? хамгийн анх 1-р курс орохдоо юу ч мэдэхгүй 00-ээс нь эхэлж байхдаа өөртөө HAKER7 гэдэг никийг бодож олохдоо зүгээр нэг сонгоогүй. хожим нэг л өдөр сайн хакер болно гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэ никийг хэрэглэж ирсэн. магадгүй ажаксмаа миний хүсэж байсан зүйлсийг хийж байсан болхоор надад таалагдаг байсан байх. харин одоо дахиж бичлэг бичихгүй болсонд би харамсаж байна.

эцэст нь хэлхэд зөвхөн нэг блогоос болж бүхэл бүтэн блогын системийг блоклож байгаа нь нэг л онцгүй байна шүү. хэрвээ та блогспот дээр байгаа ямар нэг блогийг үзхийг хүсвэл дурийн нээлттэй проксигоор дамжиж үзэж болно. доор нэг жишээ нээлттэй проксиг тавлаа. текст талбар дээр нь "blogname.blogspot.com" гэх мэтчилэнгээр бичээд дурийн блогоо тавтай үзээрэй.
http://ftunnel.com/http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry25300Wed, 18 Feb 2009 01:53:39 ULATOBP анхны сэтгэгдэл.http://haker7.blog.gogo.mn/read/entry18734За өнөөдөр хэрэг гаргаж байгаад OBP дээрээ очлоо. Уг нь хамгийн түрүүнд очоё гэж төлөвлөж байсан ч амжихгүй гүйсээр байгаад 7минут хоцроод оччихлоо. Тэгээд гэнэт нэг санаа төрөөд хамгийн түрүүнд сэтгэгдэлээ бичхээр шийдлээ.

Таалагдсан зүйлс:
1. Хамгийн эхлээд их олон хүн ирсэн нь таалагдсан. "Их Монгол"-ийн хамгийн том ширээнд багтахгүй байна лээ шүү. Олон хүн болхоор бас их олон газар ажилладаг. Цагдаа, төрийн албаныхан, Хувийн компанитай хүн, эсвэл хувийн компанид ажилдаг, бүр гадаадад ажилладаг хүн ч ирсэн байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцав аа гэж.
2. Олон гоё сэдвүүдийн талаар ярилцлаа. Огт дуулаагүй мэдээллүүд, байгуулгуудын тухай...
Таалагдаагүй зүйлс:
1. За тэр чимээ шуугиан болон тамхиний утаа. Толгой өвтгөж байна лээ шүү. Гэхдээ энэ нь надад л тавгүй байсан байхаа. Би өөрөө тийм газар зохицож сураагүйнх байх.
2. Яриа зөв эхлээд тэгээд дандаа халиад байх шиг. Гэхдээ энэ монгол хүмүүсийн зан юмуу даа. Манайхан чинь ганцаараа байхдаа өөрийгөө шүүдэг, 2-уулаа байхаараа хэн нэгнийг муулдаг. 3-аас олон болвол улс төр ярьдаг гэдэг л болох шиг. Би өөрөө ч гэсэн яриаг халихад нь оролцоод л хэхэ.

Цаашид хэрхэх тухай:
Гадаад хүмүүс нэг баг үүсгэхдээ 10-15 хүнтэй үүсгэдэг гэсэн. Энэ нь мэдээж тэдний өөрсдийн онцлогтой холбоотой байх. Харин монгол хүмүүсийн хувьд 5-8 хүнтэй баг илүү их бүтээмжтэй ажлаад байх шиг(миний л бодол л доо). Баг болон хуваагдах дээр эсрэг саналтай хүмүүс байсан. Хагаргах бутаргах үндэс болдог гэж үзэж байна лээ. Яагаад монголчууд нэг бүхэл байж байгаад баг болхоороо бутраад байна вэ? Энэнд нэг шалтгаан байгаа л байх. Шалтгаан байгаа бол шийдэл бас байж таарна. Миний бодлоор манайхан жалга довны үзэл их сайтай болхоор тэгдэг болуу гэж бодох юм. Багт орхоороо бүхлээс илүүтэй багаараа талцаад байдаг болуу. Хэрвээ багуудад зөв хуваагаад хамгийн гол нь багуудын хоорондох харилцааг сайн хангаад өгүүл бид бага хөдөлмөрөөр тасралтгүй тогтмол бүтээмжийг үзүүлэх боломжтой юм шиг санагдаад байхын. Багуудын хоорондох харилцааг хэрхэн сайн байлгах тухай жоохон уншдаг ч юм билүү гэж бодхын? Энэ тал дээр ямар нэг санаа оноо байна уу залуусаа? http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry18734Wed, 14 Jan 2009 23:59:38 ULATЛинукс дээр дэлгэцийн агшинийг бичих.http://haker7.blog.gogo.mn/read/entry22319би гэдэг хүн убунту дээрээ дэлгэцийн эффесктүүдийг үзүүлсэн бичлэг хийсэн хийсэн билээ. харин уг бичлэгийг хэрхэн хийсэн тухай хүмүүс асуух болсон. тэгээд хэрхэн дэлгэцийн агшинийг бичиж тухай жижиг зааварчилгаа бичих гээд байгаа ухаантай :-D.
1. эхлээд ямар програм ашиглахаа шийдэх хэрэгтэй. миний хувьд recordmydesktop гэдэг програмыг ашигладаг. график орчны програм ашиглаж болох ч найдвартай сайн бичих тал дээрээ сайн биш санагдсан. энэ програм нь терминал дээр ажилладаг тул synaptic package manager-с суулгах хэрэгтэй.
2. за тэгээд терминал дээр
#recordmydesktop
гээд шууд бичээд эхлэнэ шүү дээ. бичиж дуусаад ctrl+c зогсооно. энэ үед бичлэгийг encode хийх ба энэ нь хэр удаан бичсэнээс хамаараад удаан эсвэл хурдан байж болно. бичсэн файл маань out.ogv нэртэйгээр тухайн идвэхтэй санд хадгалагдана.
3. за мэдээж нэмэлт боломжууд байгаа. захаас нь дурья.
#recordmydesktop filename
ингээд өгвөл бичсэн бичлэг маань filename.ogv нэртэйгээр хадгалагдах болно.
-x -y -heigth - width option-уудыг ашиглаад дэлгэцийн аль нэг хэсгийг бичиж болно.
-v_quality үүгээр бичэлгийг хэр чанартай бичихээ тохируулна. хамгийн дээд тал нь 63 гэсэн утга авдаг ба энэ нь default утга юм. үүнийг бас бууруулж болдог бууруулсанаар бичлэгийн эзлэх хэмжээ багасна.
--no-sound ингэснээр бичлэгт дууг бичихгүй гэдгийг заах ба энэ их чухал. бичлэгийн хэмжээ болон бичих үед сайн бичих үндэс болдог.
4. илүү дэлгэрэнгүйг manuals-с нь хараарай найзуудаа :-)
#man recordmydesktop http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry22319Mon, 5 Jan 2009 22:02:44 ULATНэг л өөр...http://haker7.blog.gogo.mn/read/entry21716За саяханаас баянмөнхийн зөвөлгөөгөөр жмайл-ийг хэрэглэж эхэллээ. тэгээд ойрийн үед мэдрээгүй тэр нэг мэдрэмжийг дахин нэг мэдэрлээ :-) хамгийн анх энэ мэдрэмжийг 7 ангидаа мэдэрч байлаа. тэр үед анх удаа пүүз гэдэг юм өмсөж үзээд НЭГ Л ӨӨР тэр нэг мэдрэмжийг мэдэрч байж билээ. тэрнээс өмнө яагаад пүүз өмсдөггүй байсын бүү мэд. магадгүй биеийн тамирын хичээлд суудаггүй байсан болхоор өмсдөггүй байсан байх. магадгүй тийм гутал байдаг гэдгийг мэддэггүй байсан ч байж магадгүй. харин дараагийн удаад линукс анх суулгаад НЭГ Л ӨӨР энэ мэдрэмжээ дахин нэг мэдэрч билээ. яагаад надад ийм дотно санагдана вэ? яагаад би түүнтэй ярилцаад байна вэ? яагаад тэр намайг ойлгоод байна вэ? энэ бол үнхээр НЭГ Л ӨӨР мэдрэмж байсан. энэ мэдрэмж хайр, алдар нэр, гуниг гутрал, алдаа, оноо энэ бүгдээс өөр тийм нэг мэдрэмж. тэгээд энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа их баярлаж билээ. харин жмайл энхүү мэдрэмжийг дахин мэдрүүлж чадлаа. үнхээр гайхалтай. баянмөнхдөө баярлалаа гэж хэлмээр байна. дараагийн удаа хэзээ, юу надад дахин энэ мэдрэмжийг мэдрүүлэх бол? мэдэхгүй юм. гэхдээ би энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа л их баяртай байна. :-)http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry21716Fri, 26 Dec 2008 15:32:50 ULATнэг шийдвэр...http://haker7.blog.gogo.mn/read/entry9154өнөөдөр нилээд хүндхэн өдөр өнгөрлөө... нэг хүнд их талархаж харин нэг хүнд үнхээр их гомдлоо... зарим хүн яагаад бусдыг ялгаж харьцагдагыг ойлгохгүй юм... за гэхдээ одоо өнгөрсөний тухай бодхоо больё. харин өнөөдөр би нэг шийдвэрт хүрлээ. сүүлийн 1 жил сургуулиа төгсөөд хаана ажиллах тухай их бодож байгаа... харин өнөөдөр ямарч байсан хаана ажиллахгүй вэ гэдгээ шийдчихлээ. би ямарч байсан багш болохгүй ээ. над шиг онгироо хүн багш болвол зан нь хэрхэн хувирдагыг өөрийн нүдээр харсан болхоор өөр олон хүүхдийг тэгж гомдоомооргүй санагдлаа. одоо харин дахиад 3 сонголт үлдлээ. бодох хугацаа ч байна сайхан бодноо гэж...http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry9154Sat, 20 Dec 2008 18:50:35 ULATOverclock 42.1%!http://haker7.blog.gogo.mn/read/entry20137за өчигдөр шөнө нэг хөөрхөн П4-ийн үйлийн үзэж үсийг нь цайлгав. хужаагийн нэр үл мэдэгдэх 845 боард,П4 2.26Гц клоск хурд, 133Мц систем баастай, кингестон элпидиа-ийн тус тус нэг ширхэг 256Мб-ийн рам(512Мб), за тэгээд бас нэр нь үл мэдэгдэх зэс сууртай ган паартай 2800-ийн эргэлтэй сэнс бүхий нэг сайн күүлертэй эд дээр оверклок хийлээ.
энэ оверклок хийхээс өмнөх оноо:

энэ харин оверклок хийсний дараах зураг. 8 цаг спүг 100% ачаалалтай ажлуулж шалгасан. ямар нэг асуудалгүй.

8 цаг ажлуулах үеийн темпратурын хяналт. энд хамгийн дээд тал нь 47C хүржээ. энэ бол нилээд сэрүүхэн байгаагийн нотолгоо :-)

энд санах ойн давтамж болон хоцрогдолын тухай мэдээллүүд. нэмж хэлхэд энэ 2 санах ой 207Мц дээр ажиллаж чадаж байсан шүү.

за тэгээд оверклокийн эцсийн зорьлого бол бүтээмжийг нэмэгдүүлэх билээ. ингээд оверклок хийсэний дараах оноог сонирхоё.

за тэгээд дүгнээд хэлхэд оверклок маань нэг иймэрхүү:
CPU 2,26Ghz -> 3.21Ghz : 42.1%
бүтээмж нь 1653,74 -> 2392.85 : 44.7%
тус тус өсчээ. ердийн 20%-ийн оверклок бол хаа сайгүй л байдаг. харин энэ удаад нилээд сайн явлаа. та бүхэн ч гэсэн ингэж компьютерийнхээ бүтээмжийг нэмэгдүүлж болно ш дээ :-) /Гэхдээ хэншүү хярвас ханхлуулаад шатаагаад хаячихваа :-P/ http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry20137Sun, 30 Nov 2008 13:52:36 ULATСайн хүн болж жүжиглэхээс залхачихлаа...http://haker7.blog.gogo.mn/read/entry17057Зүгээр л жүжиг тоглохоос залхаж байна... нүүрэндэх багаа аваад өөрийнхөөрөө алхамаар байна? яг хэзээнээс яагаад би энэ багийг зүүх болсоноо мэдэхгүй юм. гэхдээ л одоо би энэ багийг авч хаямаар байна... ямарч жүжиглэлт, ямар ч нууж далдлах зүйлгүйгээр өөрийнхөөрөө баймаар байна. хүсэл мөрөөдлөө бусдад ярьмаар байна. хүмүүстэй өөрөөр харьцмаар байна... намайг гомдоосон хүмүүст уурламаар байна... намайг ашигладаг хүмүүст үгүй гэж хэлмээр байна... чухам яаж? яаж? яаж?http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry17057Tue, 25 Nov 2008 15:52:50 ULATДээрэмдүүлчихлээ...http://haker7.blog.gogo.mn/read/entry19570сая 11 цагт сургуулиасаа ирж яаваад 4 хүнд дээрэмдүүлчихлээ. зүгээр л дээрэмдэхгүй яасан их зодоггийн... хүмүүс минь орой үдэш болгоомжтой яваарай...http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry19570Sat, 22 Nov 2008 00:10:33 ULATСисАдминий нэг өдөр... http://haker7.blog.gogo.mn/read/entry196156:00 сэрүүлэг дургалаа... гэхдээ урьд шөнө 4:00 унтсан юм чинь яаж одоо босдын новш гэж... унтраахаас
9:13 утас дугарч байна... чөтгөр ав гэж дарга залгаж байна. одоо утсаа аваад загнуулах унтаж байгаад очоод загнуулах яг адилхан. дахиад 10минут унтнаа...
11:23 за байз өнөөдөр юу хийнэ гэж бодож байлаа даа... цаг ингэхэд хэд болоод байна аа.... ээ новш! ээ новш! одоо алуулсан даа за байз хурдхан цайны цагаас өмнө очиж *** серверээ асаахгүй бол бараг 7 цаг зогсцон байна шдээ... одоо ч дарга боож үхэх гэж байгаа даа. ядаж байхад оймс хайчихваа...
12:08 "Би чамд яах гэж мөнгө төлдөг юм бэ айн? одоо бүр улайн цаймдаа гараад утсаа хүртэл авахаа байчхаа юу?" ..... "Хурдан тэр *** серверийг асаагаадах. наадах чинь зогсон секундээрээ миний мөнгө урсаад байна"
12:37 за байз өчигдөр юу хийж байгаад орхилоо доо... ядаж байхад гэдэс өлсөөд байх чинь. гарч хоол иддэг юм билүү? заза дарга харчуул боож үхэх байх. батаад ганбүргэр захихаас. новш чинь мессенжирт байна уу үгүй юу?
14:42 ёо 2 цаг энэний ард суугаад ямарч ахисан юм алга... дахиад 2 цаг суугаад яг л адилхан байхдаа. нөгөө дулмаа бас л баахан юм яриад байсан. энэ хүмүүс ядаж өөрсдөө компьютерээ форматлачихдаг болоосой... даргын нүдийг хариулж байгаад гилс гараад ирдэг юм билүү? тэднийд очуул ядаж сайхан цай хоол идчээд ирнэ дээ. ер нь л тэгэе. сайхан 2 цаг амарч ирж байгаад сайхан үзнээ гэж...
15:14 "за сайнуу ямар салхи чамайг манайд аваад ирвээ. нөгөөх чинь дахиад л асхаа больцон. найз нь ядаж байхад тайлангаа шивэх гээд цаг нь тулчаад байдаг."
15:57 за байз энэ хар гайных нь драйврүүдийг нь хаана хадгалчлаа даа... "хөөе чи энд байсан TEMP гэдэг фолдерийг хааш нь хийцэн юм бэ?" дулмаа:"устгацан ш дээ хэрэггүй л юм байх гэж бодоод"... ёоо яджийхад энэ тэнэг хужаа боард нь ямар драйвруудтай байлаа даа... за за юу ч гэсэн нэг задлаад харчдымуу
17:16 заза сайхан ч хоол идлээ... өө утас... новш гэж дахаид л дарга за юу гэхийг нь сонсоё... "муу дурак минь бас хаашаагаа алга болчховоо нөгөө сервер яасан ассан уу" СА:"юу л даа даргаа өнөөдөртөө багтаагаад заавал асаанаа та санаа зоволтгүй" дарга:"асаагаагүй байж ажлын цагаар хаашаа алга болчоод байгаан? одоохон хүрээд ир би гарах гээд байна" СА:"заза би энэ хажууханд чинь байна 10 минутын дараа очлоо"
19:23 за байз хүн амьтан байна уу үгүй юу? одоо ч хэн байхав дээ. утасны цэнэг дуусчхаж ашгүй дээ. за нөгөө балай маань юу болжийна харна аа. пөөх яасан олон майлүүд вэ? за захаас нь эхлэе дээ. эхлээд майлүүдээ уншнаа
22:04 новш гэж ийм амархан юман дээр 24 цаг суулаа гэжүү? би одоо ийм тэнэг болцын байхдаа. заза ямарч байсан зүгээр асч байх шиг байна. хариж унты байз. за байз ганц 2 буудчдын билүү? заза цаг эрт байга юм чинь 30мин тоглочоод харийдаа
00:06 "Terrorist win" СА:"новш чинь яасан азтай шаар вэ?"
02:11 "ёоо лааж байнаа манайхан, энэ эрчээ алаад байдаг хэргээ!"
03:46 ёох нүд анилдаад байх чинь... цаг хэд болоод байнаа. пөөх ийм хурдан гэж үү арайч дээ! за харьж унтана гэвэл худлаа энд унтчаад шөнөжин сууж ***-ийг асаалаа гэж хэлчээд маргааш чөлөө авч гэртээ нэг сайхан амрая. сураагүй юм биш сандал дээр унтнаа хө.
http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry19615Tue, 18 Nov 2008 21:39:25 ULATУбунту дэлгэцийн шоу 2http://haker7.blog.gogo.mn/read/entry19464за ганц 2 гайгүй эффест мартсанаа нэмж оруулаад бичлэгээ дахиад тавьчлаа сонирхож үзээд санаа оноогоо бичээрээ залуусаа.
БИЧЛЭГ ТАТАХ

харин энд би дэлгэцийн эффектүүдийг хэрхэн тохируулах тухай жижигхэн HOWTO маягын юм бичсэн байгаа энд дараад уншаарай.
Howto-г унших http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry19464Sat, 15 Nov 2008 03:12:36 ULATUBUNTU 8.10 дэлгэцийн шоу!http://haker7.blog.gogo.mn/read/entry19023за нилээд удаан бодож явсаны эцэст убунту 8,10 дээр өөрийн гэсэн нэг жижиг дэлгэцийн эффектүүдийг агуулсан бичлэгийг хийлээ гэж. бас ч багагүй цаг орлоо шүү :-) иймэрхүү гоё сүртэй бичлэгүүд нь линукстай таньлцаж байгаа залууст анхны харцаар дурлах гол үндэс болдог байх гэж бодоод байгаа. цаашид арай илүү гоё монтаж, бичлэгийн өндөр чанартайг хийж тавьхыг хичээнээ. үүнийг Пэнтиум 4 3,0GHz процессор, 1GB рам, Geforce 6600 дэлгэцийн карт бүхий цахим тооцоолуур дээр хийсэн. ер нь бол энэ тооцоолуур дээр ямарч эффект нь гацдаггүй л дээ. харин бичлэг дээр жоохон сонин бичигдсэн хэсэг байна. дараа нь энэ бичдэг програмийг нь илүү сайн судалж байгаад өндөр чанартай бичлэг хийнээ.
за тэгээд миний хийсэн бичлэгийг доорх хаягаас татаж аваад үзээрээ.

Татахhttp://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry19023Mon, 10 Nov 2008 03:13:14 ULATUBUNTU 8.10http://haker7.blog.gogo.mn/read/entry18402За ёстой удаан хүлээсэн шүү. өчигдөр өглөө ороод харсан чинь "Coming soon" гэхээр нь ямар их уур хүрэвээ хэхэ. харин өчигдөр ойрой гарцан байсан татаж эхлүүлчээд унтсан чинь таатаад дуусчихаж. сая СД-д хуулчихлаа. одоо эхлээд зөөврийн компьютер дээрээ дараа нь суурин компьютер дээрээ суулганаа гэж. 8.04 дээр убунту-ын дэлгэцийн гоё гоё эффестүүдийг нилээд гайгүй үзсэн. одоо 8.10 дээр тэд нарыг хийж байгаад гоё бичлэг хийж энд тавина а. http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry18402Fri, 31 Oct 2008 10:36:31 ULATБанжиг.нэт Халуухан маргаан...http://haker7.blog.gogo.mn/read/entry15788за манай монголын ахмад сайтуудын нэг Банжиг.нэт-ийнхэн маань та бидний бас сайн мэдэх асуулт.нэт-ийн хэлэлцүүлэгт нилээд ширүүхэн маргаантай тулгарлаа. тэд гүүглэ.ком-ийн Эмайл үйлчилгээг нэвтрүүлсэнийгээ нилээд том ажил хийлээ хэмээн рекламдах гэж ордож байхын. гэтэл хэсэг нөхдүүд энэ нь үнэгүй үйлчилгээ гэдгийг нь сануулж ийм зүйлээр нээх сүр болгох хэрэггүй гэж зөвөлж байхын. тэгтэл Дэрэм2004 гэдэг хэрэглэгч Банжиг.нэт-ийн өмнөөс хүмүүсийн эсрэг үзэж тарж байнаа наана чинь. залхуурахгүй гэвэл энд дараад  үзэж болно. сонирхолтой л мэдүүштэй зүйлс байна лээ шүү.http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry15788Wed, 17 Sep 2008 01:37:18 ULASTMongoliin ISP-uudiin geree....http://haker7.blog.gogo.mn/read/entry15482neg heseg gertee net-gui bolood blog-too bichleg hiihgui nileed udlaa. harin onoodor citinet tawiulaad setgel sanaa saihan bolloo gej. odoo dahiad l saihan bichij ehlene dee... neg moson geed jileer ni tawiultsan bolhoor dahij internet-iin asuudal garahgui bhoo :-).
suuliin 14 honog gertee net tawiulah geed heden ISP-ees asuuj surgalj uslee. onoodor mongoliin ISP-nuudiin geree arai l bna doo... bi bugdiig ni bish ch gesen gaigui hediinh ni gereeg harlaa. gereend ni ISP-iin erhiin zaalt hereglegchiinhee huleesen uuregtei tentsuu bhiimaa... tegsen hernee hereglechid ni huleej bgaa uurgeesee 2-3 dahin baga erhtei bhiin... unheer utgagui. jishee ni ISP ni techinoly solih, tohooromj solih, gadaad gartsiin saatal zergees hamaarch suljeeg salgaj bolno ch geh shig. ene hugatsaanii mongiig nohon olgohgui ch geh shig. yadaj endee neg limit tawimaar yum jishee ni saatal ni 12 tsagaas heterwel gedegch yumuu... tegeed l ISP ni tiim tiim yumand hariutslaga huleehgui gej baahan bicheed l hereglegch ni inwel iim hariutslaga tootsno tegwel tegne shuu gej daramtlaad l... manai ISP-uud gereeniihee zagwariig ergej harah bolson yum shigee... uilchluuleg gedeg chin ug ni HAAN biz dee?http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry15482Thu, 11 Sep 2008 03:07:19 ULASTУБУНТУ сонин тохиолдолhttp://haker7.blog.gogo.mn/read/entry9611өчигдөр орой найзындаа компьютерийг нь янзалж өгөх гэж очоод нойргүй хонох ажил гарав. хамгийн гол асуудал үүсгэсэн зүйл нь манай хүний өөрийнх хэрэглэдэг 2 хатуу диск. нэг нь САТА хард бөгөөд 80ГБ багтаамжтай, нөгөө нь АТА хард ба 200ГБ багтаамжтай. тэгээд миний гаргасан шийдэл нь 80-ийн хардыг нь 2 хувааж ВИНДОВС, УБУНТУ 2 суулгаад АТА хардаа тэр чигт нь өгөгдөл хадгах зориулттай болгохоор шийдэв.ВИНДОВС ч яахад асуудалгүй суулаа. харин дараа нь убунту суулгах гэсэн чинь хэрэг манддаг байгаа. учир нь манай хүний боард нь САТА хардаа SECONDARY MASTER, АТА хардаа PRIMARY MASTER гэж таниад байдаг. гэтэл ГРУБ маань hd0-ийн мастер бүүт секторт сууна гэж дайраад тэгээд сууж чадахгүй болхоороо шууд алдаа зааж гараад байв... би өөрөө өмнө нь АТА САТА-г хамт хэрэглэдэг байсан болхоор яаж шийдэх аргаа төд удалгүй олов. тэгээд БИОС-руугаа ороод САТА хардаа PRIMARY болгоё гэсэн чинь хэхэ IDE CONFIG нь дараах 3хан сонголтой гэнэ...
ONLY S-ATA
ONLY P-ATA
P-ATA + S-ATA
за ингээд толгой өвтгөж эхлэв. БИОС-ийг нь АПДАЙТ хийх гэж үзсэн боловч заавгл уяан диск хэрэгтэй гэнэ.ONLY S-ATA дээр тавьчихаар СД-РОМ нь ажиллахгүй юм. сүүлдээ манай найз залхуу нь хүрсэн бололтой болохгүй бол АТА дээрээ 2 үйлдлийн системээ суулгая гэж гуйлаа... харин миний зэвүү дургүй 2 зэрэг хөдлөөд бүр найздаа "ийм тэнэг боард аваад байхдаа яадаг юм" гэж уурлаад авав. тэгээд интернэтээр баахан хэсэв. тэгж тэгж энэ тэндээс элдэв бусын юм уншиж явсаар гэнэт нэг санаа төрөв. ер нь ГРУБ нь АТА-ийн мастер бүүт дээр байгаад 2 ҮС нь САТА дээрээ байж болохгүй юм байхдаа гэж бодов. аз болж миний бодсоноор болох боломж байдаг юм байна. харин энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. үйлдлийн системүүд нь бүгд хард дискэн дээрээ PRIMARY partition дээрээ байх ёстой юм. энд л миний алдаа байж. хэрвээ би хамгийн анх убунту суулгахдаа LOGIC биш PRIMARY гэж сонгосон бол зүгээр суух байсан байж. гэхдээ цаана нь юу болоод байгааг ойлгохгүй үлдэх байжээ. харин бурхан намайг жоохон юм мэдэж аваг гэж хэргээр тэгсэн бололтой. бүх зүйл сайхан болсоны дараа сэтгэл санаа тайвшираад нойр хүрч байгааг мэдэв. за унтая гэж бодтол гадаа аль хэдийнэ нар мадсан байна. гайхаад цаг харвал 6.30 болж байв. гэсэн ч нойрондоо дийлдээд унтаад өгсөндөө гэж... ер нь та бүгдэд гэж хэлхэд ямар нэг компьютер авах гэж байгаа бол заавал БИОС-ийг нь апдайт хийлгэж авч байгаарай. хэхэ...http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry9611Wed, 30 Jul 2008 22:15:18 ULASTБи яасан азгүй хүн бэ?http://haker7.blog.gogo.mn/read/entry12833Би нээрээ... нодлин өвлөөс хойш ОВР(open beer party)- очих гээд чадахгүй юмаа. хэд хоног хөдөө байсаар 28-д улаанбаатарт ирсэн чинь 27нд OBP-7сар болчихсон байна ш дээ :-( за одоо нэгэнт өнгөрсөн хойно яая гэхэв. дараагийн удаа сайтар чих тавьж байгаад оролцохоос.http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry12833Wed, 30 Jul 2008 21:15:46 ULASTманай нутгийн сайхан зун...http://haker7.blog.gogo.mn/read/entry6484энэ зун манай нутагт үнхээр сайхан зун болж байна шүү. миний санахын 5 жилийн өмнө л ингэж их бороо орж сайхан зун болж байсан. тэр жил Равжаа хутагтын 200 жилийн ой болж байсан. ер нь бол манай нутагт 5 жилд нэг удаа зун шиг зун болох юм. тэр бүхэнд хүмүүс Равжаа хутагтын буянд бишэрч талхархацгаах юм. би ер нь баргийн юманд мухар сүсэг энэ тэр гээд итгэддэггүй. гэхдээ Равжаа хутагтдаа бол үнхээр итгэдэг шүү. намайг ирсэнээс хойш 5 өдрийн 4-т нь бороо орсон гээд боддоо. говийн хөрс нэг сайн дэвтэж зүлэг ногоо жирийтэл сайхан ургана аа гэж. сонсохнээ хөрш аймгуудруу малаа туусан малчид малаа нутагтаа авчирсан сурагтай. ядаж 5 жилд нэг удаа нутгийнхаа таана хүмүүлийг идэг гэж бодсон юм байлгүй. за тэгээд хутагт тандаа залбираад л сүсэглээд явхад амьдрал сайхан болох байхаа!

өө тийм хэрвээ танай манай нутагт ирж үзээгүй бол энэ жил энэ зун амжаад ирээрээ гэж зөвлөе. тэгэхгүй бол 5 жил хүлээх хэрэг гарна шүү гэж. одоо нэг 10 хоног нар гаруул хүмүүл таана ч ярзанай даа. мэдээж энд ирсэн юм чинь дэлхийн инергийн төв, 108 суваргаар ороод үзээрээ. бас манай Равжаа хутагтын музъе их гоё шинэ байранд орцон, манай түүхийн музъе ч гэсэн их гоё ш дээ. манай нутгийг элс тэмээ 2-р л төсөөлдөг хүмүүс их байдаг юи шиг. тийм биш гэдгийг ирээд үзээрээ гэж хүсмээр байна. за тэгээд таны энэ зун амрах газар ДОРНОГОВЬ АЙМАГ шүү!!! /хэхэ аймаар рекламдаж байна уу?/ http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry6484Tue, 15 Jul 2008 21:25:00 ULASTБи ч мундаг дүүтэй хүн юмаа.http://haker7.blog.gogo.mn/read/entry13243нутагтаа ирлээ, бороо хур ороод манай нутаг их сайхан болжээ. энэ жил манай Равжаа хутагтын 205 жилийн ой болж байгаа болхоор хүн бүхний л сэтгэл сайхан байна гэж. тэрнээс гадна миний дүү энэ жил 11-р анги төгсөөд МУИС-ЭЗС-д Санхүү удирдлагын ангид элсхээр боллоо. бас дүү маань 11р ангиа онц төгсөөд Хаан банкны тэтгэлэгт хамрагдхаар болсон. үнхээр их баяртай байна. дүү маань хэнээс ч дутахгүй өөрийн хүчээрээ сургуульд орж бас тэтгэлэг авхаар болчлоо. амьдрал дүү бид 2т хатуурхаж аавыг минь аваад явсан ч өнөөдөр дүү бид 2 хэний ч гарыг харахгүй өөрсдийн хүчээр хүссэн мэргэжлээ эзэмших гэж байна. гэхдээ бидэнд тэр төрийн сан энэ тэр нь олддоггүй. ээж маань төмөр замд ажилладаг болхоор бидэнд энэ талын хаалга хаалттай байдаг. би 1р курстээ тэтгэлэг олох гэж хичнээн хичээсэнч олдоогүй. харин 2р курсээсээ МХХТГ-с тэтгэлэг авах болсон. одоо удахгүй төгсөнө гэж бодхоор сайхан санагдах юм. дүүдээ хандаад "Ах нь дүүдээ хайртай, дүүгээрээ маш их бахархаж байна!" гэж хэлэе. удахгүй бидний үзсэн тэр амьдрал ард үлдэж зөвхөн ирээдүй л биднийг хөтлөх болно. би дүүдээ хайртай. http://haker7.blog.gogo.mnhttp://haker7.blog.gogo.mn/read/entry13243Fri, 11 Jul 2008 02:37:23 ULAST