Haker7

OBP анхны сэтгэгдэл.

2009 оны 01-р сарын 14 Нийтэлсэн ganbat
За өнөөдөр хэрэг гаргаж байгаад OBP дээрээ очлоо. Уг нь хамгийн түрүүнд очоё гэж төлөвлөж байсан ч амжихгүй гүйсээр байгаад 7минут хоцроод оччихлоо. Тэгээд гэнэт нэг санаа төрөөд хамгийн түрүүнд сэтгэгдэлээ бичхээр шийдлээ.

Таалагдсан зүйлс:
1. Хамгийн эхлээд их олон хүн ирсэн нь таалагдсан. "Их Монгол"-ийн хамгийн том ширээнд багтахгүй байна лээ шүү. Олон хүн болхоор бас их олон газар ажилладаг. Цагдаа, төрийн албаныхан, Хувийн компанитай хүн, эсвэл хувийн компанид ажилдаг, бүр гадаадад ажилладаг хүн ч ирсэн байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцав аа гэж.
2. Олон гоё сэдвүүдийн талаар ярилцлаа. Огт дуулаагүй мэдээллүүд, байгуулгуудын тухай...
Таалагдаагүй зүйлс:
1. За тэр чимээ шуугиан болон тамхиний утаа. Толгой өвтгөж байна лээ шүү. Гэхдээ энэ нь надад л тавгүй байсан байхаа. Би өөрөө тийм газар зохицож сураагүйнх байх.
2. Яриа зөв эхлээд тэгээд дандаа халиад байх шиг. Гэхдээ энэ монгол хүмүүсийн зан юмуу даа. Манайхан чинь ганцаараа байхдаа өөрийгөө шүүдэг, 2-уулаа байхаараа хэн нэгнийг муулдаг. 3-аас олон болвол улс төр ярьдаг гэдэг л болох шиг. Би өөрөө ч гэсэн яриаг халихад нь оролцоод л хэхэ.

Цаашид хэрхэх тухай:
Гадаад хүмүүс нэг баг үүсгэхдээ 10-15 хүнтэй үүсгэдэг гэсэн. Энэ нь мэдээж тэдний өөрсдийн онцлогтой холбоотой байх. Харин монгол хүмүүсийн хувьд 5-8 хүнтэй баг илүү их бүтээмжтэй ажлаад байх шиг(миний л бодол л доо). Баг болон хуваагдах дээр эсрэг саналтай хүмүүс байсан. Хагаргах бутаргах үндэс болдог гэж үзэж байна лээ. Яагаад монголчууд нэг бүхэл байж байгаад баг болхоороо бутраад байна вэ? Энэнд нэг шалтгаан байгаа л байх. Шалтгаан байгаа бол шийдэл бас байж таарна. Миний бодлоор манайхан жалга довны үзэл их сайтай болхоор тэгдэг болуу гэж бодох юм. Багт орхоороо бүхлээс илүүтэй багаараа талцаад байдаг болуу. Хэрвээ багуудад зөв хуваагаад хамгийн гол нь багуудын хоорондох харилцааг сайн хангаад өгүүл бид бага хөдөлмөрөөр тасралтгүй тогтмол бүтээмжийг үзүүлэх боломжтой юм шиг санагдаад байхын. Багуудын хоорондох харилцааг хэрхэн сайн байлгах тухай жоохон уншдаг ч юм билүү гэж бодхын? Энэ тал дээр ямар нэг санаа оноо байна уу залуусаа?

Линукс дээр дэлгэцийн агшинийг бичих.

2009 оны 01-р сарын 05 Нийтэлсэн ganbat
би гэдэг хүн убунту дээрээ дэлгэцийн эффесктүүдийг үзүүлсэн бичлэг хийсэн хийсэн билээ. харин уг бичлэгийг хэрхэн хийсэн тухай хүмүүс асуух болсон. тэгээд хэрхэн дэлгэцийн агшинийг бичиж тухай жижиг зааварчилгаа бичих гээд байгаа ухаантай :-D.
1. эхлээд ямар програм ашиглахаа шийдэх хэрэгтэй. миний хувьд recordmydesktop гэдэг програмыг ашигладаг. график орчны програм ашиглаж болох ч найдвартай сайн бичих тал дээрээ сайн биш санагдсан. энэ програм нь терминал дээр ажилладаг тул synaptic package manager-с суулгах хэрэгтэй.
2. за тэгээд терминал дээр
#recordmydesktop
гээд шууд бичээд эхлэнэ шүү дээ. бичиж дуусаад ctrl+c зогсооно. энэ үед бичлэгийг encode хийх ба энэ нь хэр удаан бичсэнээс хамаараад удаан эсвэл хурдан байж болно. бичсэн файл маань out.ogv нэртэйгээр тухайн идвэхтэй санд хадгалагдана.
3. за мэдээж нэмэлт боломжууд байгаа. захаас нь дурья.
#recordmydesktop filename
ингээд өгвөл бичсэн бичлэг маань filename.ogv нэртэйгээр хадгалагдах болно.
-x -y -heigth - width option-уудыг ашиглаад дэлгэцийн аль нэг хэсгийг бичиж болно.
-v_quality үүгээр бичэлгийг хэр чанартай бичихээ тохируулна. хамгийн дээд тал нь 63 гэсэн утга авдаг ба энэ нь default утга юм. үүнийг бас бууруулж болдог бууруулсанаар бичлэгийн эзлэх хэмжээ багасна.
--no-sound ингэснээр бичлэгт дууг бичихгүй гэдгийг заах ба энэ их чухал. бичлэгийн хэмжээ болон бичих үед сайн бичих үндэс болдог.
4. илүү дэлгэрэнгүйг manuals-с нь хараарай найзуудаа :-)
#man recordmydesktop