Haker7

нутаг буцлаа гэж

2008 оны 06-р сарын 28 Нийтэлсэн ganbat
одоо 2 цагийн дараа гэхэд суудалд суугаад нутаг буцлаа гэж... би ч нутагтаа очихдоо хэзээд баяртай байдаг. хүмүүс харин манай нутгийг сахарын цөл гэж боддог юм шиг... манай нутаг уг нь их сайхан... сая хэд хоногийн үргэлжилсэн бороонд нутгаа маш их санасан шүү... одоо нутагтаа очиж 2 хоног сайхан амарнаа гэж... тэгээд баахан эрч хүчээр цэнэглэгдэж байгаад ирээд бүх зүйлд шинээр өөр өнцгөөс хандана аа гэж... ер нь нутагтаа нэг очоод ээжийнхээ цай хоолыг идэж байгаад ирхэд шийдэл олж чадахгүй байсан ажлуудын шийдлийг гаргаж ойлгохгүй байсан зүйлээ ойлгоод байдын ш дээ хэхэ... хэрвээ та ч гэсэн төрсөн нутагтаа хариагүй удсан бол нэг хариад ирээч гэж зөвлөе. магадгүй тэндээс та бөөн бөөн контайнер шинэ санаатай эргэж ирэх байхаа. за тэгээд 2 хоног түр баяртай найзуудаа.

Ubuntu анхан шатны сургалт өндөрлөлөө.

2008 оны 06-р сарын 27 Нийтэлсэн ganbat
за өнөөдөр сургалт маань дууслаа гэж. үнхээр их зүйлийн тухай мэдэж авлаа. уг нь өөрийгөө линукс гадарладаг гэж боддог байлаа. гэтэл энэ сургалтанд суусны дараа л сая жинхэнэ ёсоор гадарладаг боллоо гэж хэхэ... цаашид линукс хэрэглэгчдийг хэрхэн идвэхтэй байлгах, лимнукс бүлгэмийн сайтын тухай олон сайхан санаа бодлоо солилцлоо. цаашид энэ тухай http://www.limnux.org/ -ийн хэлэлцүүлэгт үргэлжлэн ярилцах тул та бүгдийг санаа бодлоо бас оруулна уу? эцэст нь хичээл заасан бүх багш нартаа ТОМООС ТОМООР БАЯРЛАЛАА гэж хэлэе дээ.

Өнөөдөр...

2008 оны 06-р сарын 25 Нийтэлсэн ganbat
өнөөдөр ер нь их үр бүтээлтэй өдөр байлаа шүү. өглөө нэг хүн антивирус суулаад өгөөч гээд нотэбүүкээ аваад иржээ. нэгэнт аваад ирсэн болхоор нь суулгаж өгөе гээд байж байтал тэр миний убунту-г хараад ихэд сонирхож байгаа бололтой. тэрний хувьд ВИСТА нь хамгийн гоё санагддаг байжээ. харин би убунту-гийн хэд хэдэн шоуг үзүүлтэл бүр ам нь ангайж байхийн... тэгээд миний муу ямбий П4 дээр маань ямарч гацалтгүй ажилаж байгааг нь харчаад итгэж өгөхгүй. бас ҮНЭГҮЙ, дээр нь байгаа бүх про ҮНЭГҮЙ гээд хэлцэн чинь бүр гайхаад. бараг 2 цаг линукс болон виндоусын тухай яриж өгсөний дараа манай хүн харин чи наадхаа суулгаад өг гэдэг байгаа. тэгхээр нь "ЭНЭ ХЭДИЙ ҮНЭГҮЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ҮНЭГҮЙ БИШ Л ДЭЭ" гэж хэлээд сд авчруулаад бичиж өглөө. тэгээд анхлан суралцаж байхад өөрөө оролдож үзэх нь үр бүтээлтэй гэдгийг ойлгуулаад асуудал гарвал асуугаарай гэж хэлээд явуулав. тэр угаасаа хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан. мэдээж Core2duo нөтэбүүкээ бичгийн машин шиг ашигладаг мянга мянган хүмүүсийн нэг. харин түүнийг вирус гэдэг юм байнга зовоодог юм байна. тэгээд убунту ашигласанаар бичгийн машинаа арай илүү сонирхолтой ашиглах боломж байгаа бас ВИРУС-гүй амьдралд хөл тавина гэдгийг ойлгуулж өглөө. манай хүн баярласан талархасанаа илэрхийлээд л явж өгсөн. нэг ч гэсэн линукс хэрэглэгч нэмэгдэж байвал тэ.

харин хэтэрхий их ярьсаны дараа гадуур гарах олон ажил үлдсэнээ санаад яран гарч баахан алхав. ер нь нормативасаа 2-3 дахин их газар алхасан бололтой их ядарлаа. тэгээд нэг хоол идчээд УБУНТУ-ийн анхан шатны сураглтандаа суув. хоол идчээд орсон болхоор эхний хэдэн минутанд нойр аймаар хүрэв. санаа зовсон гэж хэхэ... гэхдээ дундаас нь хойш гайгүй болсон л доо. өнөөдөр бас нийлээд сонирхолтой зүйлсийн тухай заав. зарим ашигладаг зүйлсийнхээ цаана юу болдогийг нь сайн мэдэхгүй ашиглаад л байдаг байж дээ. өө тийм нээрээ би орон нутаг явах ажлаа хойшлуулж чадсаны ачаар сургалтаа дуустал суух боломжтой боллоо. за ингээд хамтдаа сураад байж дээ хэхэ.

Ubuntu анхан шатны сургалт 2дахь өдөр

2008 оны 06-р сарын 24 Нийтэлсэн ganbat
за өнөөдөр бас л дажгүй сайхан болж өнгөрлөө. ер нь сургалт маань 1цаг 30 минут үргэлжлэх ёстой боловч 2 цаг болчлоо. бас өнөөдөр 4 хүн нэмэгдэж ирсэн. харамсалтай нь би өөрөө сургалтаа дуусгаж чадахгүй боллоо. маргааш суучхаад нөгөөдөр өглөө нутаг буцах зайлшгүй хэрэгцээ гарлаа. харин бусад суралцагчиддаа амжилт хүсэе!

Ubuntu анхан шатны сургалт

2008 оны 06-р сарын 23 Нийтэлсэн ganbat
за өнөөдөр "Адсолукс Монголиа"ХХК дээр УБУНТУ-ийн анхан шатны сургалж эхлэлээ. анхны өдрийн сэтгэгдэл ер нь бол дажгүй шүү. зарим нэг зүйлсийн тухай ултай суурьтай мэдээлэл олж авлаа. мөн сонирхосон зарим асуултандаа хариулт авсандаа баяртай байна. цаашид улам сонирхолтой болох байхаа. энэ сургалтын тухай сонирхосон хүн http://www.limnux.org вэбд зочлоорой.
// хэхэ хэн нэгэн битдэффэндэрийн сайн түрхүүр хүссэн бололтой. миний бичиж байсан юмууд хүмүүст хэрэг болж магадгүй гэж бодлоо...

hehe yamar ch hulgain key hiisen expriad bolno! 100% unen shuu!!! harin hulgain key-ee PATCH ashiglan jinhene bolgodog yum. yoronhii zarchmiig ni tailbarlawal: 1. ehleed BD suuj bhdaa regester code awdag uunii tsaana todorhoi ondor orontoi toon deer uildel hiih zamaar 1 too gargaj awdag. ene ni too ni ter register code geed bgaa buh code-iig horwuulhed 1 too gardag./unendee bol hed heden too garna jishee 1 garwal 30 honogtoi trial, 2 garwal 90 licence,3 garwal 1 jil geh met... bidenii zorilgo bol hamgiin urt hugatsaatai licence bolhoor 1 too garna geed bgaa yum. harin ene hedhen tohoildloos busad say say tohioldol ni buruu key bolno doo/ ene tsoorhoig ashiglan cracker-uud ter toog olood mon heden uytei heden uildel bna gedgiig ni olood esreg uildel hiideg jijig pro zohiodog yum uuniig ni KEY GENERATOR gedeg yum. 2. harin BD ni suusaniihaa daraa oortoo bgaa key-g site-ruugaa yawuulj site ni shalgaad unheer hudaldaj awsan hereglegch mon bol hariu ilgeene. hariu ni zow bh yum bol BD windows-iin register-t bh oorin ogogdluudiin negend ni "KEY BATLAGDSAN" gesen utgatai bichleg oruulna. medeej herwee key buruu bwal KEY EXPRIAD bolno doo gej. .herwee ta net-gui bol ta sanaa zowloltgui ajlaad bj boloh yum.harin net-tei bol yah we? uuniig crack-uud bodoj oljee! yu we geheer BD-ee suulgachihaad /suulgah uydee net-ee salgah heregtei / daraa ni net-ee zalgahaasaa omno nogoo register-t ni "KEY BATLAGDSAN" gesen bichlegiig hiichhej bgaa yum. tegeher BD suuj duusad KEY BATLAGDSAN tul dahij shalgahgui... ingeed l ta hamgiin urt hugatsaatai licence buhii BD-tei bolj bgaa yum daa... ingej REGISTER-t bicheed bgaa pro-g ni PATCH geed bgaa yum tegeheer tanid odoo 1 hulgain key bas PATCH ni bhad orig BD-tei bolj bgaa yum daa!!! yor ni ene zarchim ihenh pro-nii activion der hereglegdeg. jishee ni KAV bas yag ene zarchmaar ajilladag shuu!. ter licence file ene ter bol zugeer l encryot hiitsen bolhos tsaanabgaa ogogdol ni serial code-oos urt l bna yy gehees yalgaa bkuu. gehdee medeej urt bh tusam tailhad hetsuu bolno l doo. harin KAV yaj net-gui bhad update hiiher BLACKLIST boldoggiih tailbarlay. buh yum deerhtei adilhan harin KAV-iinhan oorluugee irj bga activion-nii huseltuudees AMJILTGUI bolson key-nuudiig tsugluulj bgaad BLACKLIST file-iig uusgedeg. tegeed tuuniigee update dotroo yawuulchna. harin tanii KAV key-ee BATLAAGUI bol KAV chin update hiij bhdaa BLACKLIST-d minii KEY bna uu gej shalgana. medeej bh yum bol budaa bolj bgaa ni ter. harin update hiihese omno PATCH hiigeed KEY-ee BATALTSAN bol KEY BATLAGDSAN geed BLACKLIST-iig shalgahgui. odoo humuust antivirus hereglehed arai hylbar bolson gej bodoj bna tiim uu? sana onoogoo bichne biz dee...


// энд бас фаач файлийн тухай хэхэ

tiim shuu file-d oorchlolt hiideg patch-uud bdag gehdee medeej oorchilj bgaa file ni dotroo text butetstei bh heregtei jihsee ni tmp.tti gedegch yumuu? ingeheer medeej ali neg pro-oor shuud neegdehgui bolowch tmp.tti text butetstei bol notepad towoggui l neej orhino doo... medeej ihenhdee encrypt hiisen bdag. harin .exe ch yumuu binary, object file-iig bol oorchiloh bolomjgui... KAS-iin huwid bi bas baga zereg anduurch sorry. KAS ni update hih bolgondoo key shalgahaar programchlagdsan bdag. bas deer ni dawhar registert batalgaajuulsan tuhai bichilt hiideg. iimd KAS-g yanzlahdaa exe-g ni crackdah mon register-t bichih 2-iig zereg hiih heregtei. exe-g ni oorchlono gedeg ni ta bidnii sain medeh crack hiideg tugeemel arga. pro-iin ehleh kaspersky.exe-g dotroh ni Blacklist-g shalgahgui bhaar uusgeed orluuj huulj tawidag daa

ROUTER-ийн тухай /асуулт.нэт дээр бичиж байсан/

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat
//хэн нэгэн ROUTER вирустаг эсэх талаар асуусан юм.

onoliin huwid ROUTER virustej bolno!!! yagad gej humuus gaihaj bna uu? yagad gewel ROUTER ch gesen com shig dotoroo OS buyu bidnii heldegeer uildliin system-tei. ter uildliin system deeree ajilladag pro-toi bdag. gehdee medeej ter OS ni Windows bish lde. hamgiin gol yagad router virus-tsan tuhai medeelel bdaggui yum be geheer /bdag ch bj magadgui bi sain medehgui bn / delhii deer ROUTER hiij bgaa gazruud bug oorsdiin ROUTER-t zoruilsan OSg oorsdoo hiij bdag. negdsen windows gesen yum bkuu bolhoor negen deer ni ajilaj bgaa pro nogoo deer ajillahgui. tegehleer A router virus-teed teriigee taraah geed B-ruu shidlee gej bodhod B oor uildweriin /zarimdaa 1 uildweriinh mortloo OS ni ondoo bh tohioldol ch bdag yum / bh yum bol OS ni ajillahgui tiim bolhoor hen ROUTER-t zoriulj virus bichih yum be? harin ter hujaa router--in huwid yamar neg sejigtei packet-iig /magadgui PING bj boloh yum gehdee yordiin hemjeenees tom temjeetei ping/ client-uudruugee shiddeg bj boloh yum tegeed l antivirus teriin unknown bolhoor sejigleed bariwchlaad bgaa bh

//бас нэрээ гар, хулаганы портоор вирус дамжуулах тухай яриа байсан тэрэнд...
OO tiin neeree ter gar mouse ene ter chin dotoroo os-gui yum shin virus enee teree gesen yum bkuu. harin zugeer mihanik-aar korotik uusgej bgad com-d zalganguut zogsoo zailgui yum shideed /garaar bol neg temdegt, mouse bol click ch yum uu?/ tegeed buffer ni duureed OS ni gatsdag bolgoj bolno uuniig virus geh yum bol delhii deer buh torliin OS-g gatsaaj chaddag LAITAI VIRUS-eer shalgarah bhdaa...
omnoh bichleg deer delgeruuleed neg yum helhed ROUTER-ees oor yu virustej boloh we gesen asuult garna daa... HUB SWITCH geel... end hariulhad HUB bol hezeech virustehgui harin SWITCH bol torloosoo hamaarna... Switch ni LAYER-eesee hamaaraad 2 torold huwaagddag yum... end Layer2-iin switch gedeg ni suljeenii OSI model-iin 2-r dawhargad ajildag gesen ug ene torliin switchuud virustene gesen oilgolt bkuu ed nar yamar neg bodolt hiilgui zugeer irsen packet-uudiig zugeer l shideed bna yoronhiidoo Pizik taliin tohooromj gesen ug. harin LAYER3-iin Switch gedeg ni ROUTER shig dotroo OS-tei deeree pro ene ter ajilladag /Yagaw odo ene ISP-nuud ashigladag virtual network, bandwith manage ene ter hiij boldog/ switch-uud. ed gehdee yagad virustehgui bgaag oilgoson gej bodoj bna. oo tiin neree edend zoriuj virus bichey gewel OS-g ni sain meddeg bh heregtei. tegehleer uildwerlegchtei ni l holboo barih heregtei bh daa ROUTER bol LAYER3-t hamaaragdah tohooromj gedgiig humuus medej bga bhaa...

Шашины тухай /Үргэлжлэл/

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat
за юу гээд зогслоо доо? аан тийм энэ урсгалын тухай оршил маягийн баахан юм бичсэн билүү? тэгхээр одоо энэ урсгалын монгол дахь үйл ажиллагааны тухай бичье. монголд орж ирээд нилээд удаж байгаа. эндэх жинхэнэ үйл ажиллагаа нь нуугдмал /гэхдээ бүр сайн нууцлалтай биш/ ба ил үйл ажиллагаа нь "Дэлхийн энх тайвны төлөөх холбоо", "Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо" "залгамжлагч холбоо" гэх мэт бас нилээд олон холбоодууд байгаа. эдгээр холбоодууд нь тэдний шинэ гишүүн элсүүлэх эхний нэгжүүд болдог. тэд дотроо нилээд сонин сонин ёслолтой. мацаг барих, өргөл барьц өргөх гэх мэт. хамгийн муухай нь "ПАНРЭСИНГ" гэж нэрлэгддэг үйл. энэ нь одоо байгаа уналтын нийгмийн хүмүүсийг бага ч гэсэн авардаг гэсэн. энэ үйл нь тусгай нөгөө жинхэнэ эцгээс/нөгөө МҮН-гуайг ингэж дууддаг/ ирсэн барааг уналтын нийгмийн хүмүүст ЗАРАХ! ингэж зарахдаа худлаа хэлж болох ба энэ нь нүгэл биш гэж үздэг. заруулж байгаа бараа нь дандаа үзэг бал оймс зүүлт гэх мэтийн зүйлс байдаг харин ховор тохиолдолд овор ихтэй том бараа байдаг. үүнийг хийж байгаа хүүхэд залуустай та бүгдийг тааралдсан гэдэгт итгэлтэй байна. тэд тань дээр ирээд "Би сургалтын төлбөрөө цуглууж байгаа юм. солонгос бараа сонирхох уу." гэх мэтээр тань дээр ирдэг. үүгээр олсон мөнгө нь эргээд монголд үйл ажиллагаагаа явуулах хөрөнгийн суурь нь болдог. үнхээр аймаар. монголын хөрөнгөөр монголыг мунхруулж байна шүү дээ. магадгүй та намайг худал дэмий зүйл яриж байна гэж бодох байх. гэхдээ энхүү урсгалаас болж 3 жилийн өмнө би анхныхаа хайраас хагцаж байсан юм. эднийхэн тэр адислал нэрээр монгол охидыг харийн хүнтэй нэг гэр бүл болгодог. миний анхны найз охны эгч нь яг тэгэж япон хүнтэй суусан байсан. ингээд би гэж хүн түүнийг ойлгох гэж энэ урсгалд орсон. гэхдээ нээх удаагүй ээ би чинь монгол хүн шүү дээ. тэдний тухай хэдий ихийг олж мэднэ хэзээ нэгэн цагт эргүүлээд ашиглах хүчтэй зэвсэг болно гэж бодсоор хэдийнээ 3 жил өнгөрчээ. энэ хугацаанд бүр их хүчээ авсан харагдана. үүнээс хойш тэр муу МҮН САН МЁН болон түүний тэнэг үзлийн эсрэг тэмцэх болно. гэхдээ энэ тэмцэл тэдний ухуулганд автсан тэр хүүхэд залуусруу чиглэхгүй. тэд энэнд буруугүй. магадгүй бид буруутай байх. бид тэдэнд хангалтай их мэдээлэл өгч чадаагүй болхоор. бид тэдэнд хамгийн хэцүү цагт нь хамт байгаагүй болхоор. бид тэдэнд шашинийг үзэх үзлийг төлөвшүүлээгүй болхоор бид л буруутай. магадгүй энэ бүгдийг 3 жилийн өмнө би хэлээгүйгээрээ буруутай байх. тэгсэн бол ингэж их хүчээ авахгүй ч байсан юм билүү?

Шашины тухай

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat
өнөөдөр байнга ордог Дөлөө ахын блогоор зочилтол исусийн цуглааны тухай бичсэнийг үзээд өөрийн бодлыг бичмээр санагдаад нэг мөсөн нэг блог нээе гэж бодлоо. ер нь монголд их бага олон шашны урсгалууд байдаг. би гэж угийн өөрт хамаагүй юманд хошуу дүрж явдаг болхоор аль эртнээс л олон шашны хүнтэй уулзаж, маргалддаг байлаа. гэхдээ өнөөдөр нэг шашний урсгалын тухай энд бичэх гэсэн юм. энэ урсгал нь яг шашин судлалдаа МҮН-ий урсгал гэж нэрлэгддэг. үндэслэгч нь өмнөд солонгосын МҮН САН МЁН гэж хүн. саяханыг болтол амьд байсан харин одоо амьд эсхийг нь сайн мэдэхгүй байна. хэрвээ амьд бол 80 хол давсан өвгөн байх ёстой. тэрээр өөрийгөө бурханы хүү гэж нэрлэдэг ба түүнийхээр тэр дэлхий дээр ирсэн 3дахь хүү нь юм байна. эхнийх нь библид гардаг АДАМ, 2дахь нь ИСУС тэгээд өөрөө. номлолын үндэс нь библи болон бусад шашны урсгалаас санаа авч бичсэн ТЭНГЭЛЭГ ЗАРЧИМ гэдэг нэг ном. түүн дээр адам евагаас эхлээд өнөөг хүртэлийг маш сайн логиктой тайлбарласан. үндсэн санаа нь адам ева нь бурханы хүүхдүүд байсан ба ева хортой жимс идэж бурханаас урвасан гэдэг. энд гардаг хортой жимсийг тэд секс гэж тайлбарладаг ба үүнээс хойш дэлхий ертөнц уналтанд орж хүмүүс зовлон зүдгүүрийг мэдрэх болсон гэдэг. тэгээд исус нэг удаа аврах гэж ирээд чадаагүй ба харин МҮН-гуай аврана гэж номлоно. аврах зам нь зөвхөн өөрийнх нь шавь нараас төрсөн хүүхдүүд гэх ба энэ тэнгэрлэг гэр бүлээс гарсан цэвэр ариун бурханы хүүхдүүд юм байна. өөрийнх нь жинхэнэ шавь болхын тулд адислалд орох ёстой. харин тэр адислал гэдэг нь Мүн-ийн шавьтай суух юм. жаахан ойлгомжгүй тайлбарлачихавуу даа. юу вэ гэхээр та адислалд орно гэвэл таны хосыг нөгөө МҮН-гуай зааж өгөх юм. тэгээд та 2 адислагдаж та 2-ийн дундаас нөгөө жинхэнэ бурханы хүүхэд гээч нь гарна. тэхдээ бас ёс дүрэмтэй адислалд орчоод 3 жил тустаа байдагч гэлүү сайн санахгүй байна. ямарч байсан та шавь нь болвол секс хийж болохгүй учир энэ нь дэлхий ертөнцийг уналтанд оруулсан учраас. үргэлжлэлийг нь маргааш бичнэ ээв...

Сайн байцгаана уу

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн ganbat
Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. өнөөдрийг хүртэл энэ тэнд форум хэлэлцүүлгээр хэсэж байхдаа элдвийг бичиж байсанаа өнөөдөр гэнэт энэ бүгдээ эмхэлээд нэг блог болгоё гэж шийдлээ. хүмүүст бага ч гэсэн тус болох байлгүй гэж бодлоо. мөн ямар нэг асуух зүйл байвал чөлөөтэй асууж болно. чадлаараа хариулахыг хичээх болно оо.