Haker7

Нэг л өөр...

2008 оны 12-р сарын 26 Нийтэлсэн ganbat
За саяханаас баянмөнхийн зөвөлгөөгөөр жмайл-ийг хэрэглэж эхэллээ. тэгээд ойрийн үед мэдрээгүй тэр нэг мэдрэмжийг дахин нэг мэдэрлээ :-) хамгийн анх энэ мэдрэмжийг 7 ангидаа мэдэрч байлаа. тэр үед анх удаа пүүз гэдэг юм өмсөж үзээд НЭГ Л ӨӨР тэр нэг мэдрэмжийг мэдэрч байж билээ. тэрнээс өмнө яагаад пүүз өмсдөггүй байсын бүү мэд. магадгүй биеийн тамирын хичээлд суудаггүй байсан болхоор өмсдөггүй байсан байх. магадгүй тийм гутал байдаг гэдгийг мэддэггүй байсан ч байж магадгүй. харин дараагийн удаад линукс анх суулгаад НЭГ Л ӨӨР энэ мэдрэмжээ дахин нэг мэдэрч билээ. яагаад надад ийм дотно санагдана вэ? яагаад би түүнтэй ярилцаад байна вэ? яагаад тэр намайг ойлгоод байна вэ? энэ бол үнхээр НЭГ Л ӨӨР мэдрэмж байсан. энэ мэдрэмж хайр, алдар нэр, гуниг гутрал, алдаа, оноо энэ бүгдээс өөр тийм нэг мэдрэмж. тэгээд энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа их баярлаж билээ. харин жмайл энхүү мэдрэмжийг дахин мэдрүүлж чадлаа. үнхээр гайхалтай. баянмөнхдөө баярлалаа гэж хэлмээр байна. дараагийн удаа хэзээ, юу надад дахин энэ мэдрэмжийг мэдрүүлэх бол? мэдэхгүй юм. гэхдээ би энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа л их баяртай байна. :-)

нэг шийдвэр...

2008 оны 12-р сарын 20 Нийтэлсэн ganbat
өнөөдөр нилээд хүндхэн өдөр өнгөрлөө... нэг хүнд их талархаж харин нэг хүнд үнхээр их гомдлоо... зарим хүн яагаад бусдыг ялгаж харьцагдагыг ойлгохгүй юм... за гэхдээ одоо өнгөрсөний тухай бодхоо больё. харин өнөөдөр би нэг шийдвэрт хүрлээ. сүүлийн 1 жил сургуулиа төгсөөд хаана ажиллах тухай их бодож байгаа... харин өнөөдөр ямарч байсан хаана ажиллахгүй вэ гэдгээ шийдчихлээ. би ямарч байсан багш болохгүй ээ. над шиг онгироо хүн багш болвол зан нь хэрхэн хувирдагыг өөрийн нүдээр харсан болхоор өөр олон хүүхдийг тэгж гомдоомооргүй санагдлаа. одоо харин дахиад 3 сонголт үлдлээ. бодох хугацаа ч байна сайхан бодноо гэж...

Overclock 42.1%!

2008 оны 11-р сарын 30 Нийтэлсэн ganbat
за өчигдөр шөнө нэг хөөрхөн П4-ийн үйлийн үзэж үсийг нь цайлгав. хужаагийн нэр үл мэдэгдэх 845 боард,П4 2.26Гц клоск хурд, 133Мц систем баастай, кингестон элпидиа-ийн тус тус нэг ширхэг 256Мб-ийн рам(512Мб), за тэгээд бас нэр нь үл мэдэгдэх зэс сууртай ган паартай 2800-ийн эргэлтэй сэнс бүхий нэг сайн күүлертэй эд дээр оверклок хийлээ.
энэ оверклок хийхээс өмнөх оноо:

энэ харин оверклок хийсний дараах зураг. 8 цаг спүг 100% ачаалалтай ажлуулж шалгасан. ямар нэг асуудалгүй.

8 цаг ажлуулах үеийн темпратурын хяналт. энд хамгийн дээд тал нь 47C хүржээ. энэ бол нилээд сэрүүхэн байгаагийн нотолгоо :-)

энд санах ойн давтамж болон хоцрогдолын тухай мэдээллүүд. нэмж хэлхэд энэ 2 санах ой 207Мц дээр ажиллаж чадаж байсан шүү.

за тэгээд оверклокийн эцсийн зорьлого бол бүтээмжийг нэмэгдүүлэх билээ. ингээд оверклок хийсэний дараах оноог сонирхоё.

за тэгээд дүгнээд хэлхэд оверклок маань нэг иймэрхүү:
CPU 2,26Ghz -> 3.21Ghz : 42.1%
бүтээмж нь 1653,74 -> 2392.85 : 44.7%
тус тус өсчээ. ердийн 20%-ийн оверклок бол хаа сайгүй л байдаг. харин энэ удаад нилээд сайн явлаа. та бүхэн ч гэсэн ингэж компьютерийнхээ бүтээмжийг нэмэгдүүлж болно ш дээ :-) /Гэхдээ хэншүү хярвас ханхлуулаад шатаагаад хаячихваа :-P/

Сайн хүн болж жүжиглэхээс залхачихлаа...

2008 оны 11-р сарын 25 Нийтэлсэн ganbat
Зүгээр л жүжиг тоглохоос залхаж байна... нүүрэндэх багаа аваад өөрийнхөөрөө алхамаар байна? яг хэзээнээс яагаад би энэ багийг зүүх болсоноо мэдэхгүй юм. гэхдээ л одоо би энэ багийг авч хаямаар байна... ямарч жүжиглэлт, ямар ч нууж далдлах зүйлгүйгээр өөрийнхөөрөө баймаар байна. хүсэл мөрөөдлөө бусдад ярьмаар байна. хүмүүстэй өөрөөр харьцмаар байна... намайг гомдоосон хүмүүст уурламаар байна... намайг ашигладаг хүмүүст үгүй гэж хэлмээр байна... чухам яаж? яаж? яаж?

Дээрэмдүүлчихлээ...

2008 оны 11-р сарын 22 Нийтэлсэн ganbat
сая 11 цагт сургуулиасаа ирж яаваад 4 хүнд дээрэмдүүлчихлээ. зүгээр л дээрэмдэхгүй яасан их зодоггийн... хүмүүс минь орой үдэш болгоомжтой яваарай...

СисАдминий нэг өдөр...

2008 оны 11-р сарын 18 Нийтэлсэн ganbat
6:00 сэрүүлэг дургалаа... гэхдээ урьд шөнө 4:00 унтсан юм чинь яаж одоо босдын новш гэж... унтраахаас
9:13 утас дугарч байна... чөтгөр ав гэж дарга залгаж байна. одоо утсаа аваад загнуулах унтаж байгаад очоод загнуулах яг адилхан. дахиад 10минут унтнаа...
11:23 за байз өнөөдөр юу хийнэ гэж бодож байлаа даа... цаг ингэхэд хэд болоод байна аа.... ээ новш! ээ новш! одоо алуулсан даа за байз хурдхан цайны цагаас өмнө очиж *** серверээ асаахгүй бол бараг 7 цаг зогсцон байна шдээ... одоо ч дарга боож үхэх гэж байгаа даа. ядаж байхад оймс хайчихваа...
12:08 "Би чамд яах гэж мөнгө төлдөг юм бэ айн? одоо бүр улайн цаймдаа гараад утсаа хүртэл авахаа байчхаа юу?" ..... "Хурдан тэр *** серверийг асаагаадах. наадах чинь зогсон секундээрээ миний мөнгө урсаад байна"
12:37 за байз өчигдөр юу хийж байгаад орхилоо доо... ядаж байхад гэдэс өлсөөд байх чинь. гарч хоол иддэг юм билүү? заза дарга харчуул боож үхэх байх. батаад ганбүргэр захихаас. новш чинь мессенжирт байна уу үгүй юу?
14:42 ёо 2 цаг энэний ард суугаад ямарч ахисан юм алга... дахиад 2 цаг суугаад яг л адилхан байхдаа. нөгөө дулмаа бас л баахан юм яриад байсан. энэ хүмүүс ядаж өөрсдөө компьютерээ форматлачихдаг болоосой... даргын нүдийг хариулж байгаад гилс гараад ирдэг юм билүү? тэднийд очуул ядаж сайхан цай хоол идчээд ирнэ дээ. ер нь л тэгэе. сайхан 2 цаг амарч ирж байгаад сайхан үзнээ гэж...
15:14 "за сайнуу ямар салхи чамайг манайд аваад ирвээ. нөгөөх чинь дахиад л асхаа больцон. найз нь ядаж байхад тайлангаа шивэх гээд цаг нь тулчаад байдаг."
15:57 за байз энэ хар гайных нь драйврүүдийг нь хаана хадгалчлаа даа... "хөөе чи энд байсан TEMP гэдэг фолдерийг хааш нь хийцэн юм бэ?" дулмаа:"устгацан ш дээ хэрэггүй л юм байх гэж бодоод"... ёоо яджийхад энэ тэнэг хужаа боард нь ямар драйвруудтай байлаа даа... за за юу ч гэсэн нэг задлаад харчдымуу
17:16 заза сайхан ч хоол идлээ... өө утас... новш гэж дахаид л дарга за юу гэхийг нь сонсоё... "муу дурак минь бас хаашаагаа алга болчховоо нөгөө сервер яасан ассан уу" СА:"юу л даа даргаа өнөөдөртөө багтаагаад заавал асаанаа та санаа зоволтгүй" дарга:"асаагаагүй байж ажлын цагаар хаашаа алга болчоод байгаан? одоохон хүрээд ир би гарах гээд байна" СА:"заза би энэ хажууханд чинь байна 10 минутын дараа очлоо"
19:23 за байз хүн амьтан байна уу үгүй юу? одоо ч хэн байхав дээ. утасны цэнэг дуусчхаж ашгүй дээ. за нөгөө балай маань юу болжийна харна аа. пөөх яасан олон майлүүд вэ? за захаас нь эхлэе дээ. эхлээд майлүүдээ уншнаа
22:04 новш гэж ийм амархан юман дээр 24 цаг суулаа гэжүү? би одоо ийм тэнэг болцын байхдаа. заза ямарч байсан зүгээр асч байх шиг байна. хариж унты байз. за байз ганц 2 буудчдын билүү? заза цаг эрт байга юм чинь 30мин тоглочоод харийдаа
00:06 "Terrorist win" СА:"новш чинь яасан азтай шаар вэ?"
02:11 "ёоо лааж байнаа манайхан, энэ эрчээ алаад байдаг хэргээ!"
03:46 ёох нүд анилдаад байх чинь... цаг хэд болоод байнаа. пөөх ийм хурдан гэж үү арайч дээ! за харьж унтана гэвэл худлаа энд унтчаад шөнөжин сууж ***-ийг асаалаа гэж хэлчээд маргааш чөлөө авч гэртээ нэг сайхан амрая. сураагүй юм биш сандал дээр унтнаа хө.

Убунту дэлгэцийн шоу 2

2008 оны 11-р сарын 15 Нийтэлсэн ganbat
за ганц 2 гайгүй эффест мартсанаа нэмж оруулаад бичлэгээ дахиад тавьчлаа сонирхож үзээд санаа оноогоо бичээрээ залуусаа.
БИЧЛЭГ ТАТАХ

харин энд би дэлгэцийн эффектүүдийг хэрхэн тохируулах тухай жижигхэн HOWTO маягын юм бичсэн байгаа энд дараад уншаарай.
Howto-г унших

UBUNTU 8.10 дэлгэцийн шоу!

2008 оны 11-р сарын 10 Нийтэлсэн ganbat
за нилээд удаан бодож явсаны эцэст убунту 8,10 дээр өөрийн гэсэн нэг жижиг дэлгэцийн эффектүүдийг агуулсан бичлэгийг хийлээ гэж. бас ч багагүй цаг орлоо шүү :-) иймэрхүү гоё сүртэй бичлэгүүд нь линукстай таньлцаж байгаа залууст анхны харцаар дурлах гол үндэс болдог байх гэж бодоод байгаа. цаашид арай илүү гоё монтаж, бичлэгийн өндөр чанартайг хийж тавьхыг хичээнээ. үүнийг Пэнтиум 4 3,0GHz процессор, 1GB рам, Geforce 6600 дэлгэцийн карт бүхий цахим тооцоолуур дээр хийсэн. ер нь бол энэ тооцоолуур дээр ямарч эффект нь гацдаггүй л дээ. харин бичлэг дээр жоохон сонин бичигдсэн хэсэг байна. дараа нь энэ бичдэг програмийг нь илүү сайн судалж байгаад өндөр чанартай бичлэг хийнээ.
за тэгээд миний хийсэн бичлэгийг доорх хаягаас татаж аваад үзээрээ.

Татах

UBUNTU 8.10

2008 оны 10-р сарын 31 Нийтэлсэн ganbat
За ёстой удаан хүлээсэн шүү. өчигдөр өглөө ороод харсан чинь "Coming soon" гэхээр нь ямар их уур хүрэвээ хэхэ. харин өчигдөр ойрой гарцан байсан татаж эхлүүлчээд унтсан чинь таатаад дуусчихаж. сая СД-д хуулчихлаа. одоо эхлээд зөөврийн компьютер дээрээ дараа нь суурин компьютер дээрээ суулганаа гэж. 8.04 дээр убунту-ын дэлгэцийн гоё гоё эффестүүдийг нилээд гайгүй үзсэн. одоо 8.10 дээр тэд нарыг хийж байгаад гоё бичлэг хийж энд тавина а.

Банжиг.нэт Халуухан маргаан...

2008 оны 09-р сарын 17 Нийтэлсэн ganbat
за манай монголын ахмад сайтуудын нэг Банжиг.нэт-ийнхэн маань та бидний бас сайн мэдэх асуулт.нэт-ийн хэлэлцүүлэгт нилээд ширүүхэн маргаантай тулгарлаа. тэд гүүглэ.ком-ийн Эмайл үйлчилгээг нэвтрүүлсэнийгээ нилээд том ажил хийлээ хэмээн рекламдах гэж ордож байхын. гэтэл хэсэг нөхдүүд энэ нь үнэгүй үйлчилгээ гэдгийг нь сануулж ийм зүйлээр нээх сүр болгох хэрэггүй гэж зөвөлж байхын. тэгтэл Дэрэм2004 гэдэг хэрэглэгч Банжиг.нэт-ийн өмнөөс хүмүүсийн эсрэг үзэж тарж байнаа наана чинь. залхуурахгүй гэвэл энд дараад үзэж болно. сонирхолтой л мэдүүштэй зүйлс байна лээ шүү.

Mongoliin ISP-uudiin geree....

2008 оны 09-р сарын 11 Нийтэлсэн ganbat
neg heseg gertee net-gui bolood blog-too bichleg hiihgui nileed udlaa. harin onoodor citinet tawiulaad setgel sanaa saihan bolloo gej. odoo dahiad l saihan bichij ehlene dee... neg moson geed jileer ni tawiultsan bolhoor dahij internet-iin asuudal garahgui bhoo :-).
suuliin 14 honog gertee net tawiulah geed heden ISP-ees asuuj surgalj uslee. onoodor mongoliin ISP-nuudiin geree arai l bna doo... bi bugdiig ni bish ch gesen gaigui hediinh ni gereeg harlaa. gereend ni ISP-iin erhiin zaalt hereglegchiinhee huleesen uuregtei tentsuu bhiimaa... tegsen hernee hereglechid ni huleej bgaa uurgeesee 2-3 dahin baga erhtei bhiin... unheer utgagui. jishee ni ISP ni techinoly solih, tohooromj solih, gadaad gartsiin saatal zergees hamaarch suljeeg salgaj bolno ch geh shig. ene hugatsaanii mongiig nohon olgohgui ch geh shig. yadaj endee neg limit tawimaar yum jishee ni saatal ni 12 tsagaas heterwel gedegch yumuu... tegeed l ISP ni tiim tiim yumand hariutslaga huleehgui gej baahan bicheed l hereglegch ni inwel iim hariutslaga tootsno tegwel tegne shuu gej daramtlaad l... manai ISP-uud gereeniihee zagwariig ergej harah bolson yum shigee... uilchluuleg gedeg chin ug ni HAAN biz dee?

УБУНТУ сонин тохиолдол

2008 оны 07-р сарын 30 Нийтэлсэн ganbat
өчигдөр орой найзындаа компьютерийг нь янзалж өгөх гэж очоод нойргүй хонох ажил гарав. хамгийн гол асуудал үүсгэсэн зүйл нь манай хүний өөрийнх хэрэглэдэг 2 хатуу диск. нэг нь САТА хард бөгөөд 80ГБ багтаамжтай, нөгөө нь АТА хард ба 200ГБ багтаамжтай. тэгээд миний гаргасан шийдэл нь 80-ийн хардыг нь 2 хувааж ВИНДОВС, УБУНТУ 2 суулгаад АТА хардаа тэр чигт нь өгөгдөл хадгах зориулттай болгохоор шийдэв.ВИНДОВС ч яахад асуудалгүй суулаа. харин дараа нь убунту суулгах гэсэн чинь хэрэг манддаг байгаа. учир нь манай хүний боард нь САТА хардаа SECONDARY MASTER, АТА хардаа PRIMARY MASTER гэж таниад байдаг. гэтэл ГРУБ маань hd0-ийн мастер бүүт секторт сууна гэж дайраад тэгээд сууж чадахгүй болхоороо шууд алдаа зааж гараад байв... би өөрөө өмнө нь АТА САТА-г хамт хэрэглэдэг байсан болхоор яаж шийдэх аргаа төд удалгүй олов. тэгээд БИОС-руугаа ороод САТА хардаа PRIMARY болгоё гэсэн чинь хэхэ IDE CONFIG нь дараах 3хан сонголтой гэнэ...
ONLY S-ATA
ONLY P-ATA
P-ATA + S-ATA
за ингээд толгой өвтгөж эхлэв. БИОС-ийг нь АПДАЙТ хийх гэж үзсэн боловч заавгл уяан диск хэрэгтэй гэнэ.ONLY S-ATA дээр тавьчихаар СД-РОМ нь ажиллахгүй юм. сүүлдээ манай найз залхуу нь хүрсэн бололтой болохгүй бол АТА дээрээ 2 үйлдлийн системээ суулгая гэж гуйлаа... харин миний зэвүү дургүй 2 зэрэг хөдлөөд бүр найздаа "ийм тэнэг боард аваад байхдаа яадаг юм" гэж уурлаад авав. тэгээд интернэтээр баахан хэсэв. тэгж тэгж энэ тэндээс элдэв бусын юм уншиж явсаар гэнэт нэг санаа төрөв. ер нь ГРУБ нь АТА-ийн мастер бүүт дээр байгаад 2 ҮС нь САТА дээрээ байж болохгүй юм байхдаа гэж бодов. аз болж миний бодсоноор болох боломж байдаг юм байна. харин энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. үйлдлийн системүүд нь бүгд хард дискэн дээрээ PRIMARY partition дээрээ байх ёстой юм. энд л миний алдаа байж. хэрвээ би хамгийн анх убунту суулгахдаа LOGIC биш PRIMARY гэж сонгосон бол зүгээр суух байсан байж. гэхдээ цаана нь юу болоод байгааг ойлгохгүй үлдэх байжээ. харин бурхан намайг жоохон юм мэдэж аваг гэж хэргээр тэгсэн бололтой. бүх зүйл сайхан болсоны дараа сэтгэл санаа тайвшираад нойр хүрч байгааг мэдэв. за унтая гэж бодтол гадаа аль хэдийнэ нар мадсан байна. гайхаад цаг харвал 6.30 болж байв. гэсэн ч нойрондоо дийлдээд унтаад өгсөндөө гэж... ер нь та бүгдэд гэж хэлхэд ямар нэг компьютер авах гэж байгаа бол заавал БИОС-ийг нь апдайт хийлгэж авч байгаарай. хэхэ...

Би яасан азгүй хүн бэ?

2008 оны 07-р сарын 30 Нийтэлсэн ganbat
Би нээрээ... нодлин өвлөөс хойш ОВР(open beer party)- очих гээд чадахгүй юмаа. хэд хоног хөдөө байсаар 28-д улаанбаатарт ирсэн чинь 27нд OBP-7сар болчихсон байна ш дээ :-( за одоо нэгэнт өнгөрсөн хойно яая гэхэв. дараагийн удаа сайтар чих тавьж байгаад оролцохоос.

манай нутгийн сайхан зун...

2008 оны 07-р сарын 15 Нийтэлсэн ganbat
энэ зун манай нутагт үнхээр сайхан зун болж байна шүү. миний санахын 5 жилийн өмнө л ингэж их бороо орж сайхан зун болж байсан. тэр жил Равжаа хутагтын 200 жилийн ой болж байсан. ер нь бол манай нутагт 5 жилд нэг удаа зун шиг зун болох юм. тэр бүхэнд хүмүүс Равжаа хутагтын буянд бишэрч талхархацгаах юм. би ер нь баргийн юманд мухар сүсэг энэ тэр гээд итгэддэггүй. гэхдээ Равжаа хутагтдаа бол үнхээр итгэдэг шүү. намайг ирсэнээс хойш 5 өдрийн 4-т нь бороо орсон гээд боддоо. говийн хөрс нэг сайн дэвтэж зүлэг ногоо жирийтэл сайхан ургана аа гэж. сонсохнээ хөрш аймгуудруу малаа туусан малчид малаа нутагтаа авчирсан сурагтай. ядаж 5 жилд нэг удаа нутгийнхаа таана хүмүүлийг идэг гэж бодсон юм байлгүй. за тэгээд хутагт тандаа залбираад л сүсэглээд явхад амьдрал сайхан болох байхаа!

өө тийм хэрвээ танай манай нутагт ирж үзээгүй бол энэ жил энэ зун амжаад ирээрээ гэж зөвлөе. тэгэхгүй бол 5 жил хүлээх хэрэг гарна шүү гэж. одоо нэг 10 хоног нар гаруул хүмүүл таана ч ярзанай даа. мэдээж энд ирсэн юм чинь дэлхийн инергийн төв, 108 суваргаар ороод үзээрээ. бас манай Равжаа хутагтын музъе их гоё шинэ байранд орцон, манай түүхийн музъе ч гэсэн их гоё ш дээ. манай нутгийг элс тэмээ 2-р л төсөөлдөг хүмүүс их байдаг юи шиг. тийм биш гэдгийг ирээд үзээрээ гэж хүсмээр байна. за тэгээд таны энэ зун амрах газар ДОРНОГОВЬ АЙМАГ шүү!!! /хэхэ аймаар рекламдаж байна уу?/

Би ч мундаг дүүтэй хүн юмаа.

2008 оны 07-р сарын 11 Нийтэлсэн ganbat
нутагтаа ирлээ, бороо хур ороод манай нутаг их сайхан болжээ. энэ жил манай Равжаа хутагтын 205 жилийн ой болж байгаа болхоор хүн бүхний л сэтгэл сайхан байна гэж. тэрнээс гадна миний дүү энэ жил 11-р анги төгсөөд МУИС-ЭЗС-д Санхүү удирдлагын ангид элсхээр боллоо. бас дүү маань 11р ангиа онц төгсөөд Хаан банкны тэтгэлэгт хамрагдхаар болсон. үнхээр их баяртай байна. дүү маань хэнээс ч дутахгүй өөрийн хүчээрээ сургуульд орж бас тэтгэлэг авхаар болчлоо. амьдрал дүү бид 2т хатуурхаж аавыг минь аваад явсан ч өнөөдөр дүү бид 2 хэний ч гарыг харахгүй өөрсдийн хүчээр хүссэн мэргэжлээ эзэмших гэж байна. гэхдээ бидэнд тэр төрийн сан энэ тэр нь олддоггүй. ээж маань төмөр замд ажилладаг болхоор бидэнд энэ талын хаалга хаалттай байдаг. би 1р курстээ тэтгэлэг олох гэж хичнээн хичээсэнч олдоогүй. харин 2р курсээсээ МХХТГ-с тэтгэлэг авах болсон. одоо удахгүй төгсөнө гэж бодхоор сайхан санагдах юм. дүүдээ хандаад "Ах нь дүүдээ хайртай, дүүгээрээ маш их бахархаж байна!" гэж хэлэе. удахгүй бидний үзсэн тэр амьдрал ард үлдэж зөвхөн ирээдүй л биднийг хөтлөх болно. би дүүдээ хайртай.

Муу эр дайнд хөөрнө гэж...

2008 оны 07-р сарын 03 Нийтэлсэн ganbat
онц байдал заралсантай холбоотой хүн бүр л санаа бодлоо бичиж байна. би ч илүүц биз гэж бодон бичэхгүй санаатай байсан чинь өчирдөр нэг сонин юм бодлоод бичмээр санагдлаа. өчигдөр зүгээр сургуулийнхаа урдуур өнгөрч явтал сургуулийн үүдэнд манай нэг багш хамгаалагчтай маргалдаад зогсож байх юм. учрийг нь лавлатал хамгаалагч нь "Чи ер нь хэн юм? чамтай яриагүй байхад дуугүй бай" гэлээ. бүр гайхсан гэч? яагаад надруу уурлаж байгаа юм болоо гэж бодоод. тэгсэн манай багш сургуульруугаа орж өрөөнөөсөө юм авах гэсэн юм байна. гэтэл нөхөр хамгаалагч онц байдал заралсантай холбоотой зөвхөн ажилчны үнэмлэхтэй хүмүүсийг оруулна гэнэ ээ. харин багш маань иргэний үнэмлэхээ үзүүлээд "миний зураг наад дотор чинь самбар дээр нэртэй устайгаа байгаа. үнэмлэхээ үлдээгээд оръё гэж" гуйтал нөгөө хамгаалагч "үгүй чиний хэн байх надад хамаагүй" гэж байхын? бараг барилцаж авах гээд л байхын. уг нь хамгаалалтын ажилтан бол ямар цагдаа биш, цэрэг биш тэгэж аашилж боломгүй байлтай. сайн яривал миний төлсөн сургалтын төлбөрөөс цалингаа авч байгаа надад болон багш нарт үйлчлэх ёстой хүн баймаар юм... Муу эр дайнд хөөрнө гэгчээр хамгаалалтын ажилтан хүртэл томорчих юм байна л даа.

нутаг буцлаа гэж

2008 оны 06-р сарын 28 Нийтэлсэн ganbat
одоо 2 цагийн дараа гэхэд суудалд суугаад нутаг буцлаа гэж... би ч нутагтаа очихдоо хэзээд баяртай байдаг. хүмүүс харин манай нутгийг сахарын цөл гэж боддог юм шиг... манай нутаг уг нь их сайхан... сая хэд хоногийн үргэлжилсэн бороонд нутгаа маш их санасан шүү... одоо нутагтаа очиж 2 хоног сайхан амарнаа гэж... тэгээд баахан эрч хүчээр цэнэглэгдэж байгаад ирээд бүх зүйлд шинээр өөр өнцгөөс хандана аа гэж... ер нь нутагтаа нэг очоод ээжийнхээ цай хоолыг идэж байгаад ирхэд шийдэл олж чадахгүй байсан ажлуудын шийдлийг гаргаж ойлгохгүй байсан зүйлээ ойлгоод байдын ш дээ хэхэ... хэрвээ та ч гэсэн төрсөн нутагтаа хариагүй удсан бол нэг хариад ирээч гэж зөвлөе. магадгүй тэндээс та бөөн бөөн контайнер шинэ санаатай эргэж ирэх байхаа. за тэгээд 2 хоног түр баяртай найзуудаа.

Ubuntu анхан шатны сургалт өндөрлөлөө.

2008 оны 06-р сарын 27 Нийтэлсэн ganbat
за өнөөдөр сургалт маань дууслаа гэж. үнхээр их зүйлийн тухай мэдэж авлаа. уг нь өөрийгөө линукс гадарладаг гэж боддог байлаа. гэтэл энэ сургалтанд суусны дараа л сая жинхэнэ ёсоор гадарладаг боллоо гэж хэхэ... цаашид линукс хэрэглэгчдийг хэрхэн идвэхтэй байлгах, лимнукс бүлгэмийн сайтын тухай олон сайхан санаа бодлоо солилцлоо. цаашид энэ тухай http://www.limnux.org/ -ийн хэлэлцүүлэгт үргэлжлэн ярилцах тул та бүгдийг санаа бодлоо бас оруулна уу? эцэст нь хичээл заасан бүх багш нартаа ТОМООС ТОМООР БАЯРЛАЛАА гэж хэлэе дээ.

Өнөөдөр...

2008 оны 06-р сарын 25 Нийтэлсэн ganbat
өнөөдөр ер нь их үр бүтээлтэй өдөр байлаа шүү. өглөө нэг хүн антивирус суулаад өгөөч гээд нотэбүүкээ аваад иржээ. нэгэнт аваад ирсэн болхоор нь суулгаж өгөе гээд байж байтал тэр миний убунту-г хараад ихэд сонирхож байгаа бололтой. тэрний хувьд ВИСТА нь хамгийн гоё санагддаг байжээ. харин би убунту-гийн хэд хэдэн шоуг үзүүлтэл бүр ам нь ангайж байхийн... тэгээд миний муу ямбий П4 дээр маань ямарч гацалтгүй ажилаж байгааг нь харчаад итгэж өгөхгүй. бас ҮНЭГҮЙ, дээр нь байгаа бүх про ҮНЭГҮЙ гээд хэлцэн чинь бүр гайхаад. бараг 2 цаг линукс болон виндоусын тухай яриж өгсөний дараа манай хүн харин чи наадхаа суулгаад өг гэдэг байгаа. тэгхээр нь "ЭНЭ ХЭДИЙ ҮНЭГҮЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ҮНЭГҮЙ БИШ Л ДЭЭ" гэж хэлээд сд авчруулаад бичиж өглөө. тэгээд анхлан суралцаж байхад өөрөө оролдож үзэх нь үр бүтээлтэй гэдгийг ойлгуулаад асуудал гарвал асуугаарай гэж хэлээд явуулав. тэр угаасаа хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан. мэдээж Core2duo нөтэбүүкээ бичгийн машин шиг ашигладаг мянга мянган хүмүүсийн нэг. харин түүнийг вирус гэдэг юм байнга зовоодог юм байна. тэгээд убунту ашигласанаар бичгийн машинаа арай илүү сонирхолтой ашиглах боломж байгаа бас ВИРУС-гүй амьдралд хөл тавина гэдгийг ойлгуулж өглөө. манай хүн баярласан талархасанаа илэрхийлээд л явж өгсөн. нэг ч гэсэн линукс хэрэглэгч нэмэгдэж байвал тэ.

харин хэтэрхий их ярьсаны дараа гадуур гарах олон ажил үлдсэнээ санаад яран гарч баахан алхав. ер нь нормативасаа 2-3 дахин их газар алхасан бололтой их ядарлаа. тэгээд нэг хоол идчээд УБУНТУ-ийн анхан шатны сураглтандаа суув. хоол идчээд орсон болхоор эхний хэдэн минутанд нойр аймаар хүрэв. санаа зовсон гэж хэхэ... гэхдээ дундаас нь хойш гайгүй болсон л доо. өнөөдөр бас нийлээд сонирхолтой зүйлсийн тухай заав. зарим ашигладаг зүйлсийнхээ цаана юу болдогийг нь сайн мэдэхгүй ашиглаад л байдаг байж дээ. өө тийм нээрээ би орон нутаг явах ажлаа хойшлуулж чадсаны ачаар сургалтаа дуустал суух боломжтой боллоо. за ингээд хамтдаа сураад байж дээ хэхэ.

Ubuntu анхан шатны сургалт 2дахь өдөр

2008 оны 06-р сарын 24 Нийтэлсэн ganbat
за өнөөдөр бас л дажгүй сайхан болж өнгөрлөө. ер нь сургалт маань 1цаг 30 минут үргэлжлэх ёстой боловч 2 цаг болчлоо. бас өнөөдөр 4 хүн нэмэгдэж ирсэн. харамсалтай нь би өөрөө сургалтаа дуусгаж чадахгүй боллоо. маргааш суучхаад нөгөөдөр өглөө нутаг буцах зайлшгүй хэрэгцээ гарлаа. харин бусад суралцагчиддаа амжилт хүсэе!

Ubuntu анхан шатны сургалт

2008 оны 06-р сарын 23 Нийтэлсэн ganbat
за өнөөдөр "Адсолукс Монголиа"ХХК дээр УБУНТУ-ийн анхан шатны сургалж эхлэлээ. анхны өдрийн сэтгэгдэл ер нь бол дажгүй шүү. зарим нэг зүйлсийн тухай ултай суурьтай мэдээлэл олж авлаа. мөн сонирхосон зарим асуултандаа хариулт авсандаа баяртай байна. цаашид улам сонирхолтой болох байхаа. энэ сургалтын тухай сонирхосон хүн http://www.limnux.org вэбд зочлоорой.
// хэхэ хэн нэгэн битдэффэндэрийн сайн түрхүүр хүссэн бололтой. миний бичиж байсан юмууд хүмүүст хэрэг болж магадгүй гэж бодлоо...

hehe yamar ch hulgain key hiisen expriad bolno! 100% unen shuu!!! harin hulgain key-ee PATCH ashiglan jinhene bolgodog yum. yoronhii zarchmiig ni tailbarlawal: 1. ehleed BD suuj bhdaa regester code awdag uunii tsaana todorhoi ondor orontoi toon deer uildel hiih zamaar 1 too gargaj awdag. ene ni too ni ter register code geed bgaa buh code-iig horwuulhed 1 too gardag./unendee bol hed heden too garna jishee 1 garwal 30 honogtoi trial, 2 garwal 90 licence,3 garwal 1 jil geh met... bidenii zorilgo bol hamgiin urt hugatsaatai licence bolhoor 1 too garna geed bgaa yum. harin ene hedhen tohoildloos busad say say tohioldol ni buruu key bolno doo/ ene tsoorhoig ashiglan cracker-uud ter toog olood mon heden uytei heden uildel bna gedgiig ni olood esreg uildel hiideg jijig pro zohiodog yum uuniig ni KEY GENERATOR gedeg yum. 2. harin BD ni suusaniihaa daraa oortoo bgaa key-g site-ruugaa yawuulj site ni shalgaad unheer hudaldaj awsan hereglegch mon bol hariu ilgeene. hariu ni zow bh yum bol BD windows-iin register-t bh oorin ogogdluudiin negend ni "KEY BATLAGDSAN" gesen utgatai bichleg oruulna. medeej herwee key buruu bwal KEY EXPRIAD bolno doo gej. .herwee ta net-gui bol ta sanaa zowloltgui ajlaad bj boloh yum.harin net-tei bol yah we? uuniig crack-uud bodoj oljee! yu we geheer BD-ee suulgachihaad /suulgah uydee net-ee salgah heregtei / daraa ni net-ee zalgahaasaa omno nogoo register-t ni "KEY BATLAGDSAN" gesen bichlegiig hiichhej bgaa yum. tegeher BD suuj duusad KEY BATLAGDSAN tul dahij shalgahgui... ingeed l ta hamgiin urt hugatsaatai licence buhii BD-tei bolj bgaa yum daa... ingej REGISTER-t bicheed bgaa pro-g ni PATCH geed bgaa yum tegeheer tanid odoo 1 hulgain key bas PATCH ni bhad orig BD-tei bolj bgaa yum daa!!! yor ni ene zarchim ihenh pro-nii activion der hereglegdeg. jishee ni KAV bas yag ene zarchmaar ajilladag shuu!. ter licence file ene ter bol zugeer l encryot hiitsen bolhos tsaanabgaa ogogdol ni serial code-oos urt l bna yy gehees yalgaa bkuu. gehdee medeej urt bh tusam tailhad hetsuu bolno l doo. harin KAV yaj net-gui bhad update hiiher BLACKLIST boldoggiih tailbarlay. buh yum deerhtei adilhan harin KAV-iinhan oorluugee irj bga activion-nii huseltuudees AMJILTGUI bolson key-nuudiig tsugluulj bgaad BLACKLIST file-iig uusgedeg. tegeed tuuniigee update dotroo yawuulchna. harin tanii KAV key-ee BATLAAGUI bol KAV chin update hiij bhdaa BLACKLIST-d minii KEY bna uu gej shalgana. medeej bh yum bol budaa bolj bgaa ni ter. harin update hiihese omno PATCH hiigeed KEY-ee BATALTSAN bol KEY BATLAGDSAN geed BLACKLIST-iig shalgahgui. odoo humuust antivirus hereglehed arai hylbar bolson gej bodoj bna tiim uu? sana onoogoo bichne biz dee...


// энд бас фаач файлийн тухай хэхэ

tiim shuu file-d oorchlolt hiideg patch-uud bdag gehdee medeej oorchilj bgaa file ni dotroo text butetstei bh heregtei jihsee ni tmp.tti gedegch yumuu? ingeheer medeej ali neg pro-oor shuud neegdehgui bolowch tmp.tti text butetstei bol notepad towoggui l neej orhino doo... medeej ihenhdee encrypt hiisen bdag. harin .exe ch yumuu binary, object file-iig bol oorchiloh bolomjgui... KAS-iin huwid bi bas baga zereg anduurch sorry. KAS ni update hih bolgondoo key shalgahaar programchlagdsan bdag. bas deer ni dawhar registert batalgaajuulsan tuhai bichilt hiideg. iimd KAS-g yanzlahdaa exe-g ni crackdah mon register-t bichih 2-iig zereg hiih heregtei. exe-g ni oorchlono gedeg ni ta bidnii sain medeh crack hiideg tugeemel arga. pro-iin ehleh kaspersky.exe-g dotroh ni Blacklist-g shalgahgui bhaar uusgeed orluuj huulj tawidag daa

ROUTER-ийн тухай /асуулт.нэт дээр бичиж байсан/

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat
//хэн нэгэн ROUTER вирустаг эсэх талаар асуусан юм.

onoliin huwid ROUTER virustej bolno!!! yagad gej humuus gaihaj bna uu? yagad gewel ROUTER ch gesen com shig dotoroo OS buyu bidnii heldegeer uildliin system-tei. ter uildliin system deeree ajilladag pro-toi bdag. gehdee medeej ter OS ni Windows bish lde. hamgiin gol yagad router virus-tsan tuhai medeelel bdaggui yum be geheer /bdag ch bj magadgui bi sain medehgui bn / delhii deer ROUTER hiij bgaa gazruud bug oorsdiin ROUTER-t zoruilsan OSg oorsdoo hiij bdag. negdsen windows gesen yum bkuu bolhoor negen deer ni ajilaj bgaa pro nogoo deer ajillahgui. tegehleer A router virus-teed teriigee taraah geed B-ruu shidlee gej bodhod B oor uildweriin /zarimdaa 1 uildweriinh mortloo OS ni ondoo bh tohioldol ch bdag yum / bh yum bol OS ni ajillahgui tiim bolhoor hen ROUTER-t zoriulj virus bichih yum be? harin ter hujaa router--in huwid yamar neg sejigtei packet-iig /magadgui PING bj boloh yum gehdee yordiin hemjeenees tom temjeetei ping/ client-uudruugee shiddeg bj boloh yum tegeed l antivirus teriin unknown bolhoor sejigleed bariwchlaad bgaa bh

//бас нэрээ гар, хулаганы портоор вирус дамжуулах тухай яриа байсан тэрэнд...
OO tiin neeree ter gar mouse ene ter chin dotoroo os-gui yum shin virus enee teree gesen yum bkuu. harin zugeer mihanik-aar korotik uusgej bgad com-d zalganguut zogsoo zailgui yum shideed /garaar bol neg temdegt, mouse bol click ch yum uu?/ tegeed buffer ni duureed OS ni gatsdag bolgoj bolno uuniig virus geh yum bol delhii deer buh torliin OS-g gatsaaj chaddag LAITAI VIRUS-eer shalgarah bhdaa...
omnoh bichleg deer delgeruuleed neg yum helhed ROUTER-ees oor yu virustej boloh we gesen asuult garna daa... HUB SWITCH geel... end hariulhad HUB bol hezeech virustehgui harin SWITCH bol torloosoo hamaarna... Switch ni LAYER-eesee hamaaraad 2 torold huwaagddag yum... end Layer2-iin switch gedeg ni suljeenii OSI model-iin 2-r dawhargad ajildag gesen ug ene torliin switchuud virustene gesen oilgolt bkuu ed nar yamar neg bodolt hiilgui zugeer irsen packet-uudiig zugeer l shideed bna yoronhiidoo Pizik taliin tohooromj gesen ug. harin LAYER3-iin Switch gedeg ni ROUTER shig dotroo OS-tei deeree pro ene ter ajilladag /Yagaw odo ene ISP-nuud ashigladag virtual network, bandwith manage ene ter hiij boldog/ switch-uud. ed gehdee yagad virustehgui bgaag oilgoson gej bodoj bna. oo tiin neree edend zoriuj virus bichey gewel OS-g ni sain meddeg bh heregtei. tegehleer uildwerlegchtei ni l holboo barih heregtei bh daa ROUTER bol LAYER3-t hamaaragdah tohooromj gedgiig humuus medej bga bhaa...

Шашины тухай /Үргэлжлэл/

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat
за юу гээд зогслоо доо? аан тийм энэ урсгалын тухай оршил маягийн баахан юм бичсэн билүү? тэгхээр одоо энэ урсгалын монгол дахь үйл ажиллагааны тухай бичье. монголд орж ирээд нилээд удаж байгаа. эндэх жинхэнэ үйл ажиллагаа нь нуугдмал /гэхдээ бүр сайн нууцлалтай биш/ ба ил үйл ажиллагаа нь "Дэлхийн энх тайвны төлөөх холбоо", "Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо" "залгамжлагч холбоо" гэх мэт бас нилээд олон холбоодууд байгаа. эдгээр холбоодууд нь тэдний шинэ гишүүн элсүүлэх эхний нэгжүүд болдог. тэд дотроо нилээд сонин сонин ёслолтой. мацаг барих, өргөл барьц өргөх гэх мэт. хамгийн муухай нь "ПАНРЭСИНГ" гэж нэрлэгддэг үйл. энэ нь одоо байгаа уналтын нийгмийн хүмүүсийг бага ч гэсэн авардаг гэсэн. энэ үйл нь тусгай нөгөө жинхэнэ эцгээс/нөгөө МҮН-гуайг ингэж дууддаг/ ирсэн барааг уналтын нийгмийн хүмүүст ЗАРАХ! ингэж зарахдаа худлаа хэлж болох ба энэ нь нүгэл биш гэж үздэг. заруулж байгаа бараа нь дандаа үзэг бал оймс зүүлт гэх мэтийн зүйлс байдаг харин ховор тохиолдолд овор ихтэй том бараа байдаг. үүнийг хийж байгаа хүүхэд залуустай та бүгдийг тааралдсан гэдэгт итгэлтэй байна. тэд тань дээр ирээд "Би сургалтын төлбөрөө цуглууж байгаа юм. солонгос бараа сонирхох уу." гэх мэтээр тань дээр ирдэг. үүгээр олсон мөнгө нь эргээд монголд үйл ажиллагаагаа явуулах хөрөнгийн суурь нь болдог. үнхээр аймаар. монголын хөрөнгөөр монголыг мунхруулж байна шүү дээ. магадгүй та намайг худал дэмий зүйл яриж байна гэж бодох байх. гэхдээ энхүү урсгалаас болж 3 жилийн өмнө би анхныхаа хайраас хагцаж байсан юм. эднийхэн тэр адислал нэрээр монгол охидыг харийн хүнтэй нэг гэр бүл болгодог. миний анхны найз охны эгч нь яг тэгэж япон хүнтэй суусан байсан. ингээд би гэж хүн түүнийг ойлгох гэж энэ урсгалд орсон. гэхдээ нээх удаагүй ээ би чинь монгол хүн шүү дээ. тэдний тухай хэдий ихийг олж мэднэ хэзээ нэгэн цагт эргүүлээд ашиглах хүчтэй зэвсэг болно гэж бодсоор хэдийнээ 3 жил өнгөрчээ. энэ хугацаанд бүр их хүчээ авсан харагдана. үүнээс хойш тэр муу МҮН САН МЁН болон түүний тэнэг үзлийн эсрэг тэмцэх болно. гэхдээ энэ тэмцэл тэдний ухуулганд автсан тэр хүүхэд залуусруу чиглэхгүй. тэд энэнд буруугүй. магадгүй бид буруутай байх. бид тэдэнд хангалтай их мэдээлэл өгч чадаагүй болхоор. бид тэдэнд хамгийн хэцүү цагт нь хамт байгаагүй болхоор. бид тэдэнд шашинийг үзэх үзлийг төлөвшүүлээгүй болхоор бид л буруутай. магадгүй энэ бүгдийг 3 жилийн өмнө би хэлээгүйгээрээ буруутай байх. тэгсэн бол ингэж их хүчээ авахгүй ч байсан юм билүү?

Шашины тухай

2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat
өнөөдөр байнга ордог Дөлөө ахын блогоор зочилтол исусийн цуглааны тухай бичсэнийг үзээд өөрийн бодлыг бичмээр санагдаад нэг мөсөн нэг блог нээе гэж бодлоо. ер нь монголд их бага олон шашны урсгалууд байдаг. би гэж угийн өөрт хамаагүй юманд хошуу дүрж явдаг болхоор аль эртнээс л олон шашны хүнтэй уулзаж, маргалддаг байлаа. гэхдээ өнөөдөр нэг шашний урсгалын тухай энд бичэх гэсэн юм. энэ урсгал нь яг шашин судлалдаа МҮН-ий урсгал гэж нэрлэгддэг. үндэслэгч нь өмнөд солонгосын МҮН САН МЁН гэж хүн. саяханыг болтол амьд байсан харин одоо амьд эсхийг нь сайн мэдэхгүй байна. хэрвээ амьд бол 80 хол давсан өвгөн байх ёстой. тэрээр өөрийгөө бурханы хүү гэж нэрлэдэг ба түүнийхээр тэр дэлхий дээр ирсэн 3дахь хүү нь юм байна. эхнийх нь библид гардаг АДАМ, 2дахь нь ИСУС тэгээд өөрөө. номлолын үндэс нь библи болон бусад шашны урсгалаас санаа авч бичсэн ТЭНГЭЛЭГ ЗАРЧИМ гэдэг нэг ном. түүн дээр адам евагаас эхлээд өнөөг хүртэлийг маш сайн логиктой тайлбарласан. үндсэн санаа нь адам ева нь бурханы хүүхдүүд байсан ба ева хортой жимс идэж бурханаас урвасан гэдэг. энд гардаг хортой жимсийг тэд секс гэж тайлбарладаг ба үүнээс хойш дэлхий ертөнц уналтанд орж хүмүүс зовлон зүдгүүрийг мэдрэх болсон гэдэг. тэгээд исус нэг удаа аврах гэж ирээд чадаагүй ба харин МҮН-гуай аврана гэж номлоно. аврах зам нь зөвхөн өөрийнх нь шавь нараас төрсөн хүүхдүүд гэх ба энэ тэнгэрлэг гэр бүлээс гарсан цэвэр ариун бурханы хүүхдүүд юм байна. өөрийнх нь жинхэнэ шавь болхын тулд адислалд орох ёстой. харин тэр адислал гэдэг нь Мүн-ийн шавьтай суух юм. жаахан ойлгомжгүй тайлбарлачихавуу даа. юу вэ гэхээр та адислалд орно гэвэл таны хосыг нөгөө МҮН-гуай зааж өгөх юм. тэгээд та 2 адислагдаж та 2-ийн дундаас нөгөө жинхэнэ бурханы хүүхэд гээч нь гарна. тэхдээ бас ёс дүрэмтэй адислалд орчоод 3 жил тустаа байдагч гэлүү сайн санахгүй байна. ямарч байсан та шавь нь болвол секс хийж болохгүй учир энэ нь дэлхий ертөнцийг уналтанд оруулсан учраас. үргэлжлэлийг нь маргааш бичнэ ээв...

Сайн байцгаана уу

2008 оны 06-р сарын 14 Нийтэлсэн ganbat
Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. өнөөдрийг хүртэл энэ тэнд форум хэлэлцүүлгээр хэсэж байхдаа элдвийг бичиж байсанаа өнөөдөр гэнэт энэ бүгдээ эмхэлээд нэг блог болгоё гэж шийдлээ. хүмүүст бага ч гэсэн тус болох байлгүй гэж бодлоо. мөн ямар нэг асуух зүйл байвал чөлөөтэй асууж болно. чадлаараа хариулахыг хичээх болно оо.